Нийгэм мэдээ

Үйл явдал: Улаанбурхан, Салхинцэцэг өвчний нөхцөл байдлаар мэдээлнэ

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/242-р захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хотын стандарт, хяналтын газраас Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт батлагдсан хотын стандартын хэрэгжилтийг танилцуулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих  ээлжит уулзалтыг зохион байгуулна. Уулзалтаар Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, арга хэмжээний зохион байгуулалт, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, арга зүйг өгөх юм.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт: ХӨСҮТ-д: Улаанбурхан, салхинцэцэг өвчний тархалт, вакцинжуулалт олон улсын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон холбогдох мэргэжилтнүүд мэдээлнэ. Утас: 8964-7777.

11:00 цагт: АН-ын байранд: Тус намын даргын бүртгэлтэй холбоотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мэдээлэл болон бусад асуудлаар мэдээлэл өгнө. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button