Нийгмийн
Яруу найрагч Ц.Хуланг маргааш шүүнэ

Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлан нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хойш 461 дүгээр ангид цагдан хорьж буй.
Түүнийг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн яллагдагчаар татсан.
Эрүүгийн хууль 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах 1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Ц.Хулангийн гэм бурууг шүүх хурал маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-нд болно.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уул ус уурхай баялагаа монгол улсад ямарч ашиггүй зарж байгаа урвагчдыг эхлээд шүүх хэрэгтэй ,
Тагнуул л юм байгаа биз
Хятадын тагнуул юм уу, Оросын тагнуул юм уу, эсвэл бүүр 2-ууланд нь үйлчилсэн үү
Нүүрсний хулгайчдыг яах гэж байна?
МАХН (МАН) 1925 онд Богд тодруулахыг хорьж, 1930-40 онд шашин сүм хийдийг устгаж байлаа. Хулан МАН-ын тэр концепцийг л баримтлан ХБогд тодруулахыг эс эргүүцсэн хүн юмуу даа. МАН-ын олон хувирдаг аран шинтай нийцээгүй л болтойдог.