Л.Энх-Амгалан сайд “шүүр” ажиллагаанаас болж танхимтайгаа “муудсан” уу
Таван “Ш” ажиллагаа бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд 2023 оны хамгийн том, нөлөө бүхий ажил, зорилт.
Үүний нэг нь “Шүүр” ажиллагаа. Энэ хүрээнд тодорхой зөрчлүүд бүхий албан тушаалтнуудыг төрийн албанаас чөлөөлөх буюу “шүүрдэх” ёстой. Яам, агентлагууд дотооддоо зөрчилтэй албан тушаалтан хэд, түүнээс хэдийг нь чөлөөлсөн гэдэг тайлан мэдээллээ өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-т хүргүүлсэн байгаа.
Харин өчигдөр БШУЯ-наас Төрийн албаны зөвлөлд шаардлага хүргүүлсэн байх юм.
Ингэхдээ зөвхөн бакалаврын боловсролоор эзэмшсэн мэргэжлийг мэргэжилд тооцож, магистр, докторыг зэргийг мэргэжил биш гэж үзэж буйг эсэргүүцсэн гэжээ. Тухайн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй чиглэлийн бакалаврын мэргэжилтэй бол үүнийг зөрчил гэж үзнэ, өөрөөр хэлбэл “шүүрдэнэ”. Харин үүнээс болж БШУЯ-нд лав хүмүүс хохирч байна гэж үзсэнээр, тус шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байх юм.
Гэхдээ энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн зөвлөх М.Батгэрэл л хэвлэлд тодруулга өгсөн болохоос сайдын өөрийнх нь байр суурь ил тод биш байна.
Ер нь “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албаны хүний нөөц сулран доротойх эрсдэл нүүрлэж байгаа нь үнэн. Сонгон шалгаруулалтгүй томилогдсон, тодорхойлолтод заагаагүй өөр мэргэжлийн дипломтой, эсвэл шүүхээс ял, шийтгэл эдэлж байсан удаатай зэрэг хэд хэдэн үндсэн зөрчлийг ЗГХЭГ-аас тодорхойлсон байгаа.
Харин ингэснээр төрийн албанд доод шатнаасаа эхлээд олон хүн ажлаа өгөх шаардлага үүссэн. Гэхдээ энэ нь “Шүүр” ажиллагааны гол зорилго мөн.
Тэгвэл таван “Ш” ажиллагаан санаачлан хэрэгжүүлж буй Л.Оюун-Эрдэнийн танхимын хамгийх их гал авагч гишүүдийн нэг Л.Энх-Амгалан сайд ТАЗ-д шаардлага хүргүүлсэн гэдэг нь анхаарал татна.
Гэтэл Л.Энх-Амгалан сайд эдгээр өдрүүдэд гадаадын улсад ажиллаж байгаа. Тэгэхээр байхгүй хооронд нь албан тушаалаасаа мэргэжлийн тодорхойлолтоос болж “шүүрдүүлэх”-д хүрсэн зарим хүмүүс нэгдэж, ийм бичиг явуулсан байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь Л.Энх-Амгалан сайдын гарын үсэг тус шаардлагад алга.
Логикоор бодоход, нэгдмэл зарчмаар ажиллаж буй Л.Оюун-Эрдэнийн танхимын аль ч гишүүн таван “Ш” ажиллагааг ил тод шүүмжлэх, тэр дундаа бүр шаардлага хүргүүлэх хэмжээнд байр суурь илэрхийлэхгүй. Хэрэв тэгвэл дотроо муудаж гэж улс төрийн хүрээнд нь харах боломжтой юм.
Тэгэхээр нэг бол Л.Энх-Амгалан сайд танхим дотроо эл асуудлаас, бүр тодруулбал өөрийн БШУЯ-нд авчирч тавьсан “шүүрдүүлэх” учиртай албан тушаалтнуудаас болж муудаж. Эсвэл байхгүй хооронд нь яаман дотор ийм асуудал болжээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БШУЯаманд шахаасаар орсон өөрсдийгөө яамны ажилтан гээд хүнээс дээгүүр бодчихсон ажлаа мэдэхгүй хүмүүс байгаа ш дээ... шалгаад энэ шүүрээр сайн шүүрдээсэй
Зөндөө
Их дээд сургуулиуд тэс ондоо баклаврын боловсролтой хунийг ондоо чиглэлээр магистрт элсэлт авахаа болих хэрэгтэй
БШУЯ-нд Л.Энх-Амгалангийн чирч ирсэн хүмүүсээс Төрийн албаны шалгалт өгсөн, шалгуурт нь тэнцсэн хүн нэгч байхгүй ээ! Бүгд шүүрдүүлэх болзлыг бүрэн хангасан этгээдүүд. Одоо сайд болоод шүүрдүүлэх амьтдын амь нь тэмцэж байгаа юмаа. Бушуу шүүрдэж цэвэрлэ!
Нг нь доройтуулахр биш дээрдүүлэх гэж явуулж байгаа шүү дээ.
тэтгэврийн насныхан жагсаалтаар орохгүй шүү. яаахав тэд санал аваад өрсөлдөөд орж болох л байх эрхийн хувьд
Магистр докторыг баклавраар эзэмшсэн мэргэжлийн дагуу хамгаалсан бол асуудал алга
Боловсролын яамны мэргэжилтнүүд нь аль хэдийн ажлын байранлаа тэнцэхгүй халагдсан хүмүүс ажиллаж л байна өөр харьяа байгжжллагаас цалин аваад л ийм байхад боловсролын сайд өөрөө хууль зөрчиж байна. Тамир гэж дарга нь бас авилгаиай тэмцэх газраар шалгуулж байсан хүн
Зөвлөх нэртэй зөнөгүүд, тэнэгрэлд автсан тэтгэвэрийн хүмүүсээ төрийн албанаас чөлөөлөх хэрэгтэй.
Төрд тэтгэвэрийнхэн ажиллах нь зөв. Залуучууд зэврэнэ, сургуультай нохой болно. Төрийн ажил хүний тархи ажиллахгүй зөвхөн хэнд ч хэрэггүй бичиг цаас хөөцөлдөнө. Дээдэх усан тэнэгийн өгсөн үүргийг биелүүлж сарын эцэс хүлээнэ. Дээдэх усан тэнэг нь өдөржин порно үзнэ, оройжин архидан янхандана.
Энийг БШУЯ ны сайдыг хэлсэн гэж бодохгүй байна. Өөрийг нь байхгүй хойгуур хэн нэгний хийсэн лобби гэж харж байна. Ганц жишээ ЭЗ ийн бакалаврын дипломтой хүн Боловсрол Судлалаар магистр зэрэгтэй хүнийг ямар мэргэжилтэй гэж үзэх үү??? Бакалавар диплом бол мэргэжил. Харин магистр, доктор нь мэргэшил. Ер нь бол мэргэжлийнхээ дагуу мэргэших ёстой биз дээ?