Нийгэм мэдээ
"Эх нялхсын эмнэлэг эргэлтийн бүх хаалгаа засаж шинэчилсэн"

ЭХЭМҮТ-ийн эргэлтийн хаалганы бодит байдал ийм байдаг гэх зураг нийгмийн сүлжээгээр байн байн гарч ирж, олны шүүмжлэлийн бай болдог. Энэ бүхэнд эмзэглэсэн иргэд нэгдэж, эргэлтийн хаалга орчмыг угааж цэвэрлэж байсан.
Тэгвэл ЭХЭМҮТ энэ талаар тайлбар хийлээ.
Тодруулбал, "Өмнөх онуудын зураг сүүлийн үед сошиал орчинд тархаж байна. Хаалгыг үе шаттайгаар засварлан шинэчилсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-ийн эргэлтийн бүх хаалгыг сайжруулан засаж ашиглалтад оруулсаныг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийтийн нойл шиг л хаалга бна. Засаад засаад явахгүй нь ээ
Хэвээрээ байна лээ