Монгол залуус долоон жил чингэлэгт хичээллэсэн Непалийн хүүхдүүдийг байртай болголоо

Монгол залуус Непалын гэр хорооллын газар хөдлөлтөд нэрвэгдсэн 150 сурагчтай 7 жил чингэлэгт хичээллэж байгаа нэгэн сургуульд хуучин байрыг нь сэргээн засварлан тохижуулж мөн хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгчээ.
Тодруулбал, Ч.Ганжавхлан тэргүүтэй "Ид шидийн орон"-ы залуус салбар хөгжлийн төвөө тэнд байгуулж, хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ.
"Монгол хүн гэхээрээ л гуйдаг, зээлдэг, авдаг гэсэн зүйл өөрчлөгдөх ёстой. Түүний тулд багахан нэгэн алхам хийлээ. Цааш нь бодит үр дүн гаргаад өргөжүүлээд явахыг хичээх болно. Өрөөг нь найман монгол ханцуй шамалж ороод ийм болгов. Монгол ядуу нь үнэн. Гэхдээ сэтгэлгээ хандлагаараа ядуурч болохгүй, дандаа авдаг авах ёстой гэдэг сэтгэхүйнээсээ салах ёстой" гэж Ч.Ганжавхлан бичсэн байна.
Залуус Непалд хагас сар орчим байхдаа бага насны хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг, сургууль завсардалт, хоол тэжээлийн дутагдал, орчны бохирдол гэх мэт асуудлуудад сэтгэл эмтэрчээ. Улмаар санхүүгээс болоод сургуульд явах боломжгүй байгаа мэрийлттэй хэдэн хүүхэд дааж жил жилээр сургалтын төлбөрийг нь тэтгэлэг хэлбэрээр шийдэж явахаар болсон байна.
Б.БАЯРТ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганжавхлан аргагүй л хүүхдүүдийг хайрлах гэж ирсэн тэнгэрээс ирсэн элч шүү. бид нэг дэлхийд амьдардаг болохоор хаана ч байсан чадлаараа туслах нь зөв. бүр баярлачихлаа өмнөөс нь.
Бүүр дээрээс шидсэн чулуу шүү.Ийм үе гараад ирцэн хүмүүсийг сэнхрүүлж яваа.АНУ-гаас шидсэн яс шүү.2 хөрш чинь яав ч хажуудаа жижигхэн тэгээд капитализм ярьсан ороныг хэзээ ч хөгшүүлэхийг хүсэхгүй шүү.2 хөэш хоорондоо яриад л 1 сар хилээ хаахад өнгөрөө шүү малуудаа.Ковидын үеэр юу болсноо ямар хурдан мартдаг юм ч дээ.Ганжавхлан сайн хүү тэгэхдээ түүнийг мөнгөөр худалдаж авсан.!!
Ganjavxlan terguutei mongol zaluus Mongold xuuxed bagachuudiin ireeduin sain saixnii tuluu olon xumuunlegiin uil ajillagaa yavuulj baigaa
Odoo delxiin yaduu ornii xuuxed bagachuudad zoriulj xumuunlegiin tuslamj uzuulj baigaa ni unexexeer baxarxuushtai unexeer magtuushtai saixan uil yavdal boljee
Ta nartaa amjilt xusie Sain uils buxen delgerex boltugai
Ганжавхлан Монгол баян хэмжээлшгүй баян орон . Юу гэж худлаа бичээд бна аа ?????
Мундагмундаг
Энэ залууст их баярлалаа
Uneheer mundag zaluust amjilt husie. Ene Delhi bidnii ger.Yadarsandaa tuslah ni hunii yos.Mongol gesen neriig gargaj yavna gedeg baharhaltai.
Good job. Bro...
Ганжавхлан ба түүний нөхдөд баяр хүргэе.Сайн сайхан бүхний төлөө УРАГШАА байдагт чинь баярлалаа.
Баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
end neg um helhed sain bna gej magtii gehdee yaagaad mongolchuud iim sonin ym be uul in eh orond in uchnuun hvvhdvvd surguul soelgvi oroh orongvi yaduu zvdvv unu margaashiin hooloo yaay gej bhad yagaad uursdiin vndes bolson hvvhdvvddee tusalj boloogvi ym be za zvgeer har uhaanaar bodhod ergeed bid mongolchuud ter hvvhdvvd tom bolood mongol ulsiin hvvhdvvded tus bolhuu za law bi tus bolno gej boldohgui l bna tsagaa tulhiin bol uls bolgon uur uursiin ulsiinhaa hvnee bodoh baih shvv manai uls er in huwia hicheesen hvmvvs baih ym uur uls orond ochood negel ih sain hvn bolj haragdah ym mongol hvniig oilgohgui ym
яанаа ямар өрөвдмөөр байна аа. Хэдэн цөөхөн монголчууд эх орноосоо дүрвэж хүний нутагт очоод нохойн амьдралаар амьдарч байх гэж дээ
Баярлалаа Энэ залуусын үйлс нь дэлгэрэг дээ
Ийм залуус олшроосой Нэхэж нээнтэглэх биш
Үйлдэлээрээ уралдаасай даа