Нийгэм мэдээ
Шүүр ажиллагаагаар дарга нар дургүй ажилчдаа шүүрдэж эхэлжээ

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр ажиллагаа” -ны хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Ингэхдээ "5Ш" шүүр ажиллагааны хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүсэлт хүргүүлж байгаагаа болон үүнийхээ агуулгыг танилцууллаа. Тодруулбал,
- Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ТУЗ буюу Ерөнхий хороонд ажиллах монголын талын тэргүүн Ерөнхий хорооны орлогч даргаар ЗТХ-ийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Ерөнхий хорооны гишүүнээр Улаанбаатар төмөр замд ямар нэгэн холбоо хамаарал байхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй томилогдсон Б.Сүхгэрэл нарыг Засгийн газрын оролцоотой буруу гэж үзэж байна.
- Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалт хариуцсан орлогч дарга нь зах зээлийн эрэлт ихэссэн тохиолдолд авлигаас ангид үйл ажиллагаа явуулах, эрэлт нийлүүлэлт нийцсэн тээврийн үнэ тарифыг мөрдлөг болгох, доод шатны албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Шударга байдлаар асуудалд хандахгүй байна.
- Улаанбаатар төмөр зам ХНН-д ажлын байрны болон аливаа байдлын бэлгийн дарамт гарсан талаар шүгэл удаа дараа үлээж байсан. Эдгээр асуудлыг анхааралдаа авахыг хүсэж байна.
Мөн тэд шүүр ажиллагаа эгэл хүмүүсийн хувьд дарамт, эрх мэдэлтнүүдийн хувьд өөрсдөд нь дургүй хүмүүсээс салах боломж боллоо. Үнэнийг хэлсэн хүмүүст нь дарамт шахалт ирж, шүүр ажиллагаа эзнээ олохгүй байгааг мэдэгдлээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн шүү. Шүүр ажиллагаа амьдрахын төлөө мөрөөрөө ажлаа хийж байгаа залуучуудыг л хохироож байна. Жинхэнэ шүүрт өртөх ёстой луйварчид нь ажлаа хийгээд л луйвраа үргэлжлүүлээд л байж байна даа. Санаачлагч сайд нараа
Үнэхээр халагдах хүн мөн үү гэдгийг.давхар хянаж шалгадаг болмоор юм бна даа.
Зөвөө зөв хөгийн гөлөгнүүдээ шүүрд
Байгууллагыг минь татан буулгаж өөр байгууллага болгоод ажилд авахаар нь харагдахгүй нь яамай гээд ажиллаж байтал би чинь хууль бусаар ажилд орчихсон явж байсан юм байна, тэгээд халагдаад одоо шалгалтаа өгөөд буцаж орох юм гэсэн, хичээгээд л байж байна, бас хажуугаар нь цалингүй ч ажлаа хийгээтэй. Шүүр ажиллагаа гэж, над мэтэд нь аягүй сайн ажиллаад л манай даргад ямар ч нөлөөгүй юм өөр. За за элдэв юм бичээд шалгалтандаа унах байх өө.
шүүр ажиллагаа жинхэнэ шүүрдэх хүнээ биш өөр хүмүүсийг шүүрдээд байгаа нь үнэн, дарга нар өөрт нь таалагдахгүй хүнээ яаж ийж байгаад л шүүр ажиллагаанд хамруулж байна, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ чинь зөв явж байна уу гэдгээ хянаж шалгадаггүй юм байх даа, худлаа цаасан дээрх тоо үгэнд итгээд л сууж байх юм дааа
Бардам ам шалдан гуя
Тийм ээ маш их нугалаа гарганаа...Бүх ажилчдаа хална гээ л сууж байгаа...Бүтэхгүй ээ..
Шил ажиллагаа гэдэг нь юу юм бэ?
Шилэн данс
Haraal idsen malnuud toroos hulgaigaa hiij duussan bol zailaasaa toriin gulagchinguudaas bolij mongol gedeg ulas mohloo