СПОРТ
Монголын 10 боксчин дэлхийд хүч сорино

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ ирэх тавдугаар сарын 1-14-ний өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно.
Энэ тэмцээнд 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нар 10 боксчныг сойж байна.
ДАШТ-д тулалдах Монголын боксчид:
- 48 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ
- 51 кг: Хархүүгийн Энхмандах
- 54 кг: Доржнямбуугийн Ганболд
- 57 кг: Хархүүгийн Энх-Амар
- 60 кг: Тэгшжаргалын Энхтөр
- 63.5 кг: Баатарсүхийн Чинзориг
- 67 кг: Баттөмөрийн Мишээлт
- 71 кг: Отгонжаргалын Бямба-Эрдэнэ
- 75 кг: Жаргалын Отгонжаргал
- +92 кг: Хайлигийн Бекнур
Тэмцээний шагналын сан 5.2 сая ам.доллар бөгөөд алтан медаль 200 мянган ам.доллар, мөнгөн медаль 100 мянган доллар, хүрэл медаль 50 мянган ам.доллар тус тус авах аж.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.