НИЙГЭМНийгэм мэдээ
Улаан хоолой, бүдүүн шулуун гэдэсний шинжилгээний 70 хувийг ЭМДС-аас хөнгөлнө

Хоол боловсруулах замын баритай шинжилгээний 70 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө.
Хоол боловсруулах замын баритай гэдэг нь улаан хоолой, ходоод, дээд гэдэс, бүдүүн шулуун гэдэсийг хамаардаг байна.
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар рентген оношилгооны хоол боловсруулах замын баритай шинжилгээг 60 мянган төгрөг байхаар зохицуулсан. Үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Тооцоолбол, ЭМДС-гаас 42 мянга, харин иргэн 18 мянган төгрөгийг төлнө гэсэн үг.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалтыг ЭНД дарж харна уу.
Дээрх тусламж үйлчилгээг үзүүлэх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг ЭНД дарж харна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.