Нийгмийн

Осолд орж ухаангүй болсон иргэдийг харуулын цэрэг аварчээ

Морьтон дайчид эрдэнэт хүний амь аварлаа.

Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн байлдагч Г.Өнөболдыг харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байх үед ойролцоо байршилд дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед авто машин осолдсон байна.

Харуулч байлдагч ангийн жижүүртээ шуурхай мэдээлж ангийн жижүүр, харуулын дарга нар ослын газар очиход хоёр иргэн машин дотроо ухаангүй байджээ. Осолдсон хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, түргэн тусламж дуудаж хүлээлгэн өгч амь насыг нь аварсан байна.

Дээрх хоёр иргэн одоогоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь сайжирч байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүсээ зүүхгүй шөнө зүүрмэглээд ийм болсон байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button