НИЙГЭМ

Барилга дээр ажиллаж байсан 18 настай эрэгтэй осолдож, амиа алджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 30 минутад Нийслэлийн Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр “Осол гарч хүн гэмтсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад барилгад цутгалт хийж байх үед техникийн помпын хоолой хугарч 18 настай, эрэгтэй “М”-ийн дээр унажээ. Үүний улмаас гэмтэл авч нас барсан гэх мэдээлэл байгаа юм.

Хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүүхэн
хүүхэн

Тэр залууг ажиллуулсан эзнийг шууд газар дээр нь нам бууд

Жамъянмядаг 99666667
Жамъянмядаг 99666667

Сда

Холбоотой мэдээ

Back to top button