Нийгэм мэдээ

Чойбалсан сумын түймэрт 18 айл өртөж, гэр оронгүй болоод байна

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Хавирга гоожуурын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 11:56 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 05.02-ны өдрийн 05:00 цагийн байдлаар түймрийн баруун болон баруун хойд хэсгийн тархалтыг зогсоож, зүүн хойд хэсгийг унтраахаар ажиллаж байна.

Уг түймэрт одоогоор 18 айл өртөж, гэр оронгүй болоод байна. Түймрийн шалтгааныг хэд хоногийн өмнө шонгийн модноос гарсан түймэр бүрэн унтраагүй цурамнаасаа алдсан гэж нутгийн иргэд үзэж байгаа аж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button