Шинжлэх ухаан, технологийн төвүүдийг нүүлгэж, барилгад нь сурагчид хичээллэнэ

БШУЯ-ны харъяа шинжлэх ухаан, технологийн цогцолборуудыг Амгалан руу нүүлгэн шилжүүлж, барилгуудыг нь сургуулийн зориулалтаар ашиглана.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НИТХ-д боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогын ярихдаа эдгээр мэдээллийг өгсөн юм.
Тодруулбал, 2022-2023 онд долоон сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Нэг сургуульд 3000 гаруй хүүхэд сурах багтаамжтай бол гурван ээлжийн сургуульд дээд тал нь 10 мянга давчхаад байна.
Нэг ангид дунджаар 45-50 түүнээс дээш хүүхэд сурч байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс 2023-2024 оны хичээлийн жилээс нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахыг хориглоё гээд явж байна. Ирэх намар БШУЯ-ны харъяа шинжлэх ухаан, технологийн бүх цогцолборыг Амгалан руу нүүлгэн шилжинэ. Нүүлгэн шилжүүлбэл олон барилга сулрах боломжтой. Тэдгээр барилгуудыг сургуулийн зориулалтаар засаж, тохижуулбал сургуулийн барилгын тоо нэмэгдэх боломжтой.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шийдвэр
Ер нь бол зөв шийдвэр.харин хэрэгжүүлж амжихуу гэдэг л бна.
Маш зөв шийдвэр бна.
зөв зөв
Боломжтой гэдэг нь чавчаагүй бол хийхгүй гэсэн үг
Ёстой зөв алхам хийж байна.Боловсролын сайд болон дээрхи ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бүх хүмүүстээ баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.