Нийгэм мэдээ

Цагдаад ажиллаж байсан иргэд бусдыг сүрдүүлсэн гэх үйлдлийг шалгаж байна

Цахим орчинд цагдаагийн байгууллагын алба хаагч, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэх иргэд, бусдыг дайрч, доромжлон заналхийлж байна гэх худал мэдээлэл нийтлэгдэж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, дээрх иргэд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй, цагдаагийн байгууллагын алба хаагч биш болно. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас тухайн иргэдийн гаргасан үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна гэлээ.

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл тараах нь гэмт хэрэг тул иргэд Та бүхэн цахим орчинд гарсан аливаа худал, ташаа мэдээллийг нягтлахыг зөвлөж байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Gal
Gal

Цагдаад ажиллаж байсан хүмүүсээс их вм гарна

Холбоотой мэдээ

Back to top button