СПОРТ
ДАШТ-д оролцох дунд жингийн тамирчид Дохаг зорилоо

Катарын нийслэл Доха хотод тавдугаар сарын 7-14-нд болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монголын шигшээ багийн дунд жингийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Дунд жинд:
- Эрэгтэй 73 кг-д Дэлхийн аварга Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
- Эмэгтэй 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо нар тавдугаар сарын 9-ний өдөр дөрвүүлээ татамид гарна.
Дохагийн татамид манай улс бүтэн багаараа оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жинд тус бүр хоёр тамирчин оролцох юм.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.