Ренчинлхүмбэ суманд хонины бэлчээрээс алга болсон охины цогцсыг олжээ
Одоогоос таван жилийн өмнө 13 настайдаа Хөвсгөл аймагт сураггүй алга болсон охины цогцсыг олсон байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах 4 дүгээр бар, Товгор ар гэх газраас сураггүй алга болсон 13 настай охины талаарх дуудлагыг 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллага бүртгэжээ.
Тухайн үед охин "М" нь хонь хариулахаар яваад сураггүй алга болсон хэмээн бүртгэгдсэн байдаг. Улмаар тус аймгийн цагдаагийн газраас сумын Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, үр дүнд хүрээгүй юм.
Тиймээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй зохион байгуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж.
Сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоожээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар таван жилийн өмнө хохирогчийн амь насыг хохироон, хэргийн газраас гурван километр газарт зөөвөрлөн модон дунд нуусан байсныг илрүүлсэн аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Энэ талаарх дөрвөн жилийн өмнө бэлтгэн нийтэлж байсан мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huchin hiisen huni ami nas sanaatai burelgej bgaa novshnuudad yalin deed hemjee uguh yostoi
Хүчин бол хөдөөд гэмт хэрэг биш. Ялангуяа төвийн аймгуудад ийм хэрэг бол ердийн зүйл. Мянгат малчид туслахынхаа эхнэр, охидыг эдлэдэг. Архангай, Өвөрхангайгаар хадам нь бэрээ хүчиндсээр байгаад олон хүүхэдтэй болгочихдог. Хонины бэлчээр дээр янзлуулна гэдэг бол хөдөөний охидын давах ёстой нэг даваа нь. Хотод бол шоудаж байгаад тасарч унаад өглөө сэрэхэд нь хүчиндүүлцэн байдагтай ойролцоо.
Онгой байдалд цаазын ялыг сэргээхн зөв.Ийм адгийн шааруудыг шоронд биш шууд буудахн зөв!