Д.Монголхүүгийн зургаан сар хоригдох ялыг цуцалж, суллалаа

NoDoubleStandard, NoWar хөдөлгөөний оролцогч, иргэн Д.Монголхүүд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч оны тавдугаар сард нэг жилийн хугацаатай "зорчих эрх хязгаарлах" ял шийтгэсэн билээ.
Шүүхийн шийдвэрээр түүнийг өөрийн оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон юм.
Гэвч түүнийг "таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн" үндэслэлээр ялыг нь хүндрүүлж, зургаан сарын хугацаатай хорих ялаар шийтгэсэн билээ. Харин шүүгдэгч гавны цэнэг дуусгасан, шүүхээс зөвшөөрөл олгосон маршрутыг зөрчсөн гэдгийг үгүйсгэж, давж заалдсан.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр Д.Монголхүүгийн гомдлыг хэлэлцэн улмаар түүнийг суллаж, цагдан хоригдсон хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч тооцох боллоо.
Б.БАЯРТ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨРХИЙ МУУ ТЭМЦЭГЧ ИРЭЭДҮЙН ИХ БОГД ЧИНГИСХААН МААНЬ ИЙНХҮҮ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛЛОО ЭНЭ НУСГАЙ ОДОО ЖААХАН ХАТ СУУЛАА АРАЙ ӨӨРӨӨР ҮЗЭХ НЬ ЗӨВ ГЭДГИЙГ УХААРСАН БАЙХ ГЭХДЭЭ ЧАМ ШИГ ОЛОН ТЭМЦЭГЧ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ЗӨВ ӨНЦГӨӨС НЬ АЛАЛЦАХ ХЭРЭГТЭЙ
Шүүх энэ биш байсан бна гээд л андуурч будиллах нь их болж дээ