Нийгэм мэдээ

АН-ын дарга Л.Гантөмөр Д.Мөнх-Эрдэнийг эргэж очжээ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хорих 461 дүгээр ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нартай эргэлтээр очиж уулзжээ.

Эл уулзалтыг АН-аас "Намын олон гишүүдийн хүсэн хүлээсэн энэ уулзалт нь Ардчиллынхан бид нэгнээ гэсэн сэтгэлтэй цаашлаад хүний эрхийн тэгш бус байдал, улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг Ардчилсан нам тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн эхний алхам боллоо" хэмээн тодотгожээ.

Эрээн хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ авилга, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад илтэд давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр гурван жил, 10 сар хорих ялаар шийтгэсэн.

Харин Д.Монголхүүгийн хувьд шүүхээс урьд авсан "таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн" үндэслэлээр ялыг нь хүндрүүлж, зургаан сарын хугацаатай хорих ялаар шийтгээд байсан. Гэвч өчигдөр /2023.05.09/ Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр түүний гомдлыг хэлэлцэж, хорих ялаас чөлөөлсөн юм.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хурц
Хурц

Гантөмөр шоронд олон хүнийг дахин дахин эргээдч сайн юм ер болохгүй....

Зочин
Зочин

Мөнх-Эрдэнэ давж заалдаж байгаа юу, Үндэслэл нь үнэн үү, Үйл ажиллагаа нь үнэн зөв байсан шүү үл

Зочин
Зочин

МӨНХЭРДЭНИЙ СЭТГЭЦИЙГ ЭРҮҮЛ ГЭХЭД ЭРГЭЛЗЭЭТЭЙ ЭСВЭЛ ЭНЭ НӨХӨР БАГАДАА ХҮЧИРХИЙЛЭЛ ДУНД ӨССӨН БАЙХ.ШИЗОФРЕН БОЛ ДЭЭД ЗЭРГИЙН ХУРЦАДМАЛ БАЙДЛААР ИЛЭРЧ ТҮҮНИЙГЭЭ ИЛ ТОД ЗАРЛАН ТУНХАГЛАДАГ ХҮН НЭГ ХУДГААС АЧИГДСАН УУ? ГУРВАН ЖИЛ ГАЙГҮЙ САЙН ШОРОНЖООД АВААРАЙ МӨНХЭРДЭНЭЭ ХОЖМОО ЧАМД ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

Гантөмөр дарга зөв алхам хийжээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт Монголд байх ёсгүй. Ямарч гэсэн Монголхүү маань суллагдлаа. Мөнхэрдэнэ маань ч суллагдахнээ.

Хулгайч женко
Хулгайч женко

Нам дагасан хүн хэрэг хийсэн ч хүндтэй байх юм аа

Холбоотой мэдээ

Back to top button