СПОРТ
34 насандаа дэлхийн аваргад 11 дэх удаагаа түрүүлсэн Тедди Ринье

Олимпын наадмын хоёр алт, хоёр хүрэл медальт, дэлхийн 10 удаагийн аварга Францын алдарт жүдоч Тедди Ринье 11 дэх удаагаа дэлхийд түрүүлээд байна. Тэрбээр сүүлийн дөрвөн ДАШТ дараалан өнжсөний дараа Дохагийн татамид эргэн ирж харих болоогүй гэдгээ батлаж, ийн арваннэг дэх алтан медалиа хүртэв.
“Тедди баавгай” энэ дэлхийн аваргад нийт зургаан барилдаан хийсэн бөгөөд Румыний Владут Симионеску, Польшийн Каспер Журовски, манай тамирчин О.Цэцэнцэнгэл, Японы Тацүрү Сайто, Тажикистаны Темур Рахимов, ОХУ-ын Инал Тасоев зэрэг шилдгүүдийг ээлж дараалан буулган авсан юм.
Риньегийн ДАШТ-ий алтан медалиуд
- "Рио де Жанейро-2007" ДАШТ
- "Леваллуа-2008" ДАШТ үнэмлэхүй жин
- "Роттердам-2009" ДАШТ
- "Токио-2010" ДАШТ
- "Парис-2011"ДАШТ
- "Рио де Жанейро-2013" ДАШТ
- "Челябинск-2014" ДАШТ
- "Астана-2015" ДАШТ
- "Марракеш-2017" ДАШТ үнэмлэхүй жин
- "Будапешт-2017" ДАШТ
- “Доха-2023” ДАШТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Oros ylsan shuu de shuugj nar n ednii tald orj bsn ijehgui yaj medialaa zuun bnaa Mai geed egjihgui orosd
mongold bval tosov hoosloh um bnoo daanch.......
Engui ix avarga murtluu egel daruuxan ene ix aldar xundiig daaj yavj chadaj baigaa delxiin xovorxon tamirchnii neg dee
Franst ulsiin undesnii baatar tamirchin xun dee