Монголын ес дэх уулчин Эверестийн оргилд амжилттай гарлаа

Дэлхийн дээвэр гэгддэг Эверестэд олон улсын хэмжээний мастер О.Золбоохүү өчигдөр өглөө амжилттай оргилджээ. Ингэснээр түүний хувьд 8,848 метрийн өндөрт орших дэлхийн дээвэрт гарсан Монголын ес дэх уулчин болж байна. Түүнтэй хамт БНХАУ, АНУ, Энэтхэг, Их Британи, Франц улсын уулчид хамт оргилд гарч чаджээ.
0УХМ О.Золбоохүүгээс өмнө МУГТ Г.Өсөхбаяр, МУГТ Б.Гангаамаа, ОУХМ Л.Баярсайхан, МУГТ Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Ж.Бямбасүрэн, ОУХМ Б.Гантулга гэсэн найман уулчин энэхүү оргилд амжилттай гараад байсан юм.
Эверестэд авирахад хүссэн цагтаа очих боломжгүй бөгөөд цонх нээгдэх үе буюу борооны улирлаас өмнө тавдугаар сарын эхний хэдхэн хоногт авирах боломж бүрддэг байна. Энэ богино цонхыг ашиглан манай уулчид дэлхийн дээврийг зориод байгаа юм.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ВООВ МАШ САЙН ЗОЛБООЛОГ ЗАЛУУ ШҮҮ АМЖИЛТ НАЙЗАА ЭНЭ МУУ БАТҮҮЛЭЭС БААТАР ЦОЛОО АВААД ЗОКДОО ӨГӨХӨӨС
Заа та нар ясаа тавьчихгүй шиг ирсэн бол болоо. Ямар саран дээр буусан бишдээ
Дэлхийн дээвэрт гарсан бусад тамирчдыг гавьяат цолонд тодорхойлоод амжилтыг нь алдаршуулж болдоггүй юмуу.