"Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахаас нааш явахгүй"

ХНХ-ын сайд Х.Булгантуяад өнөөдөр (2023.05.18) ээжүүдийн төлөөлөл шаардлага хүргүүллээ.
Тэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдсан юм байна. Энэ асуудлаар 1111 төвд гомдол гаргахад, "Манайхаас шалтгаалах зүйл биш, цааш нь ханд" гэдэг аж. E-Mongolia системээс "Нийгмийн халамж шаардлагатай" гэсэн тодорхойлолт гардаг бөгөөд үүнд үндэслэж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахыг хүсэж яваа хэмээн ярьцгаалаа.
Ээжүүдийн ХНХ-ын сайд Х.Булгантуяад хүргүүлж буй шаардлага нь хоёр үндсэн агуулгатай юм байна.
Нэгдүгээрт, хүүхдийн мөнгийг зөвхөн орлогын үзүүлэлтээр хассан нь буруу. Өрх толгойлсон, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй айл үүгээр хасагдсан. Иймд зайлшгүй шаардлагатай хүүхдүүдийг хамруулаач гэжээ. Үүний хамт өнгөрсөн саруудын мөнгийг нөхөж олгохыг шаардсан байна.
Хоёрдугаарт, яг ямар үзүүлэлтээр 9 ба 91 хувийн ялгамжийг тодорхойлж буйг нарийвчилж мэдэхийг хүсжээ.
Тэд шийдвэр гарахаас нааш ХНХЯ-ны гаднаас явахгүй гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анх иргэдийг ингэтэл нь халамж хавтгайруулж тараадаггүй байсан. Хүүхдийн мөнгийг хамгийн анх Гүндалай 10,000 төгрөг гэж санаачилсан. Тэгээд л МАН, АН 2 уралдаад л халамж зарлаад эхэлсэн дээ. Анх удаа гэрлэлтийн 500,000 ₮, эх орны хишиг 1 сая гээд л .... Одоо иргэд халамжид бүр дасал болсон. Заавал авч байж сална л гэдэг болж. Энэ их халамжийг улс нь сүүлдээ дийлэхээ больж байгаа. Популист улс төрчид улсаа ингэж л сүйрүүлдэг. Бүх халамжийг зогсоовол таарна. Улсаараа сүйрч байхаар... Гэхдээ сонгуульд санал авахаа бодоод намууд халамжийг бүрмөсөн зогсоож чадахгүй болчихлоо л доо. Олон намын тогтолцооны 1 сул тал нь энэ юм. Сонгогчдын санал татахын тулд элдэв популист амлалт өгч, эцэстээ тэр нь улсынхаа эдийн засгийг сүйрүүлдэг, баахан халамж нэхсэн хүмүүс бий болдог
Маш зөв битгий яв. Яамны үүдэн дээр биш харин бүүр сайдынх нь өрөөний үүдэн дээр коридорт нь сууж байх хэрэгтэй.