Нийгэм мэдээ
Жолооч нар 310 кг байгалийн чулуу хилээр гаргахыг завджээ

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 310 кг байгалийн чулууг хилээр хууль бусаар гаргах гэж байжээ.
Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр иргэн Д.Б 140 кг, жолооч Б.Б 170,6 кг байгалийн чулууг автомашинаа нуувч болгон ашиглаж, хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар тус тус илрүүлжээ.
Замын-Үүд дэх гаалийн газар он гарснаас энэ төрлийн 48 үйлдлийг илрүүлсэн байна. Гаалийн байгууллагаас иргэдийг гэмт хэрэгт холбогдох аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг анхаарууллаа.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ чулууг байсан газарт нь тараалгах хэрэгтэй!!!учир нь чулуу байгалийн
онцгой зохицол ус чийг, дулаан хадгалж, амьд байгаль бий болгодог.Эх нутаг газар шороогоо хайрлахгүй авч болох бүхнийг цөлмөгчдийг хатуу шийтгэдэг төр байгаасай!!!