НИЙГЭМНийгэм мэдээ

Хохирогч эмэгтэй хүмүүжигчийг хоригдсоноос хоёр сарын дараа гэрлэлтээ батлуулжээ

Төрийн хамгаалалттай хашаанд, хяналтад байсан хүмүүжигч, иргэн хоёр нас барсан харамсалтай хэрэг гарав. Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Говьсүмбэр аймаг дахь ШШГЕГ-ын харьяа 425-р нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хоригдол эхнэрээ хөнөөгөөд, өөрийгөө егүүтгэсэн.


-О.Амарсанаа, Б.Нандинболор нар арьсаа хамгаалав-

Гэвч хорих ангийн харуул өглөө нь буюу бүхэл бүтэн 10 гаруй цагийн дараа мэдсэн байдаг.

Энэ бол ШШГЕГ-ынхан өчигдөр /2023.05.25/ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрсдийгөө хаацайлсан, тодруулга зорилготой шахуу тараав.

ШШГЕГ-ын хэвлэлээс “24, 72 цагийн урт хугацааны эргэлтээр эхнэр, нөхөр, ах дүү, эмээ өвөө гэсэн ойрын хамаарлыг нь уулзуулдаг. Бэлгийн эрх чөлөө гэдэг үүднээс эргэлтийн өрөөнд камер байдаггүй. Харин харуул тодорхой давтамжтайгаар биечлэн эргэдэг” гэх утгатай зүйлс ярьжээ.

Ингэж арьсаа хамгаалж суухаасаа ШШГЕГ-ын дарга О.Амарсанаа, ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Б.Нандинболор нар ичих хэрэгтэй. Өөрсдийн нүүрээр гарч ирээд мэдээлэл хийчих зориггүй сууцгаана.

Ингэж суухдаа харуул хамгаалалт сул байсан асуудлалд хариуцлага тооцох, эзэнжүүлэх ажил хийж байгаа эсэх нь тодорхойгүй. Ер нь тоож, анхаарлаа хандуулж байгаа юу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.

-Харгалзагч эцсийн байдлаар оройн 22.00 цагт тоо бүртгэлээ авдаг байжээ-

ШШГЕГ-ынхны хэлснээр эргэлтийн өрөөнд камер байдаггүй аж. Харин тухайн эргэлтийн байрны коридор камертай. Эргэлтийн өрөөнөөс харуулын байр найман метрийн зайд байрладаг бөгөөд ихэвчлэн ганц харуултай байдаг аж. Цөөн тохиолдолд "дагалдан" ирсэн гээд хоёулаа байж байх нь бий гэнэ.

Харуул урт хугацааны уулзалтыг өдөрт таван удаа биеэр очиж шалгадаг байна. Хамгийн сүүлд 22.00 цагт шалгаж, хүмүүжигчдийнхээ тоо бүртгэлээ авдаг.

Тэгэхээр хэрэг явдал хараа хяналт суларсны дараа буюу оройн 22.00-23.00 цагийн хооронд гарсан болж таарч байгаа юм.

-Гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлтийг хорих ангиас хангасан байж болзошгүй-

Гэхдээ нэг ноцтой асуудал бий.

31 настай хүмүүжигч залуу малын хулгайн хэргээр шүүхээс гурван жилийн ял сонсож, 2022 оны тавдугаар сараас хоригдож эхлээд байсан. Харин 27 настай хохирогч эмэгтэй ял эдэлж эхэлснээс хоёр сарын дараа буюу долдугаар сард гэрлэлтээ батлуулсан байгаа юм. Үүнээс тухайн хүмүүжигчтэй уулзах, хорих ангийн журамд нийцэх зорилгоор тийн бүртгүүлсэн үү гэдэг асуулт үүсч гарч ирж байна. Учир нь хохирогч эмэгтэй Хэнтий аймгийн харъяат иргэн байсан аж.

Тэд гэрлэлтээ Говьсүмбэр аймагт бүртгүүлсэн нь дээрх хардлагыг бататгаж буй.

Хорих ангид хүмүүжиж буй хүмүүжигчийн гэрлэлтийн бүртгэлийг хараа хяналтгүйгээр баталгаажуулчихдаг нь хөндөгдөх учиртай асуудлуудын нэг мөн аж. Гэр бүл болсон ч, гэрлэлтээ баталгаажуулаагүй явсан хүмүүсийн уулзах хүсэлтийг хангах үүднээс хялбархан бүртгэчихдэг байж болох.

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн хохирогч эмэгтэй хороо хориноороо хөөцөлдөж, хорих ангиас хүмүүжигчийн хүсэлтийг нь хангаж эрх бүхий байгууллагад уламжилсан байж болзошгүй байгаа юм.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгээд яахын. Хоригдлуудыг гэр бүлийнхэнтэй нь огт битгий уулзуул гэх гээд байгаа юм уу. Эсвэл хянагчид хоёр хүний сексийг хүртэл хараад сууж байх юм уу

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Ер нь бол нэг ялтны хиисэн хэргиин өмнөөс олон хүнииг буруутгах хэрэг байна уу ялтан нь эвгүй л хүн байждээ

Зочин
Зочин

хорих ангийг буруутгаад яахав дээ хүн алсан тэр балай буюу итгэж очсон хүн хоёр л буруутай биз дээ

Зочин
Зочин

Ялтан нь хорих дотор хүн алж байнаа амьд байсан бол тунч хэуүү хүн байх байждээ

Зочин
Зочин

БИТГИЙ ХУЦ АЦНУУДАА ШОРОН МАНАСАН ХОРИГДОЛ ХУЛГАЙЧУУДТАЙГАА АДИЛХАН НАСААРАА ХОРИХ ЯЛ АВСАН ГАРУУД БУРУУТАЙ ХОЁР ЦАГ ТУТАМД ХАРУУЛДАА ХОРИГДОЛ ӨӨРӨӨ ИЛТГЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙШТ ЮУН ШААЛЦАХ ЭРХ ЧӨЛӨӨ НААНА ЧИНЬ ХОЁРЫН ХОЁР ХУЛГАЙЧ ЧАДАРЧИХААД БАЙНА.НЭГ НЬ АЛЧИХААД НӨГӨӨХ НЬ АЛУУЛЧИХААД БАЙНА ХОРИХ АНГИЙН ДАРГА ХАРУУЛЫН ДАРГА ШШБЕ ГАЗРЫН ДАРГА ЦАГДАА БАЙСАН ӨЛ ХАЛЗАН АМАРСАЙХАН ОГЦРООЧ ЗАЙЛААЧ ХҮРЭЛСҮХИЙН ХҮМҮҮС ҮНЭНДЭЭ ДАМПУУ ГАРУУД БАЙНА ЭНЭ УЛС ОРНЫГ БҮРМӨСӨН САМАРЧ ДУУСЛАА ОДОО НӨХӨРТӨӨ ШААЛГАХААР ЭРГЭЛТЭЭР ОЧСОН ХЭДЭН ЭМЭГТЭЙ ҮХЭХ ЁСТОЙ ВЭ? АЛНУУДАА

иргэн
иргэн

Угаасаа малын хулгайч ялтан шийдсэн хүн юм бна даа. ухаан, ухамсар бхгүй. 27 настай эмэгтэй толгой нь ажилласангүй дээ.Үхэр монголчуудаас үхэрнээс дор ухаан муутангууд бна, бсаар ч ирсэн, бх болно.Тавилан юм даа

Зочин
Зочин

Хүний эрх зөрчиж олохгүй юм чинь дараа нь хугацаа нь дуусахаар мэдэх нь ойлгомжтой.

Зочин
Зочин

Гэрлэлтийн баталгааг яаж биечлэн хийв

Холбоотой мэдээ

Back to top button