Нийгэм мэдээ

Монгол эмч нар 200 дахь элгээ шилжүүлэн суулгалаа

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 200 дахь хагалгаагаа амжилттай хийлээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 200 дахь мэс заслаа амжилттай хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайжраад байна.

Өвчтөн 47 настай эрэгтэй Б, элэгний B, D хавсарсан вирусний гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч аж.

Түүнд төрсөн дүү нь донор болжээ.

Тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран хийж байсан түүхтэй.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button