3х3 сагсны багууд ДАШТ-д оролцохоор Вена хотыг зорилоо

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 4-ний өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотноо болно.
Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид өнөөдөр эх орноосоо мордож байна.
Эрэгтэй багт Д.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар болон “Завхан бродерс” багийн төвийн тоглогч Ц.Отгонжаргал нар багтжээ. Харин Э.Дөлгөөний гэмтэл гүйцэд эдгээгүй тул энэ удаа бүрэлдэхүүний гадна үлдсэн байна.
Харин эмэгтэйчүүдийн багт О.Хулан, М.Цэрэнлхам, Ө.Индра, Б.Ариунцэцэг нар багтсан байна. Б.Ариунцэцэг энэ жил эмэгтэйчүүдийн лигийн MVP-гээр тодорсон бол “Танан гарьд” багийн Ө.Индра 3х3 сагсны шигшээд анх удаа тоглох гэж байна.

Эрчүүд Нидерланд, Швейцар, Унгар, Японы шигшээтэй нэг хэсэгт багтсан бол эмэгтэйчүүд Унгар, Чех, АНУ, Канадтай нэг хэсэгт өрсөлдөх болно.
Хэсгээ тэргүүлсэн багууд шөвгийн наймд шууд шалгарч, хоёр, гуравдугаар байр эзэлсэн нь дунд шөвөгт шалгарахын төлөөө нэмэлт тоглолт хийх юм.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ВООВ ЦОГЛОГ ОХИД ХӨВГҮҮД БАЙНА БҮҮ АЙ АРЧААД ӨНГӨР АНУ н БАГ БОЛ ЖААХАН НЯГТ ТОГЛОДОГ БУСАД НЬ БОЛ ЯАХ ВЭ? ТИЙМ Ч СҮРХИЙ БИШ ЗҮГЭЭР Л УНШНАА ТА НАР ТӨР ЗАСАГ СПОРТЫН ГАЗРУУД ДЭЛХИЙН АВАРГА МОНГОЛ УЛСЫХАА БАГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛТГЭЭД БАЙЖИЙДАА ХАРИН НАДАД ГАНЦ ДАЛАН ТАВ АВААД ӨГЧИХӨӨ