НИЙГЭМНийгэм мэдээ

"Онцгой хамгаалалттай худгийг хашаалахаар Цэцэрлэгт хүрээлэнд бетонон хана босгосон"

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ хашаагаа шинэчилж буй мэдээлэл цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа. Тодруулбал, хуучин ногоон хашаагаа буулгаж, хар өнгийн бетонон суурьтай төмөр хашаагаар сольж эхэлжээ.Тус хашаа 2200 м урттай, сууринаасаа 2.6 м өндөртэй байх аж.

Энэ талаар тодруулахаар Үндэсний  цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын Хөгжил төлөвлөлтийн албаны дарга, ерөнхий архитектур Г.Уянгатай холбогдлоо. 

Тэрбээр "Анх 2009 онд ҮЦХ байгуулагдахад Маршаллын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх хашааг хийсэн билээ. Тус хашааг шинэчлэх ажлын зураг 2014 онд гарсан ч хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн юм.  

Тухайлбал,

Уг хашааны ихэнх хэсэг нь нурсан байдалтай байгаа. Улмаар хашааны үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон. Мөн бусад шаардлагууд ч бий.  

Тодруулбал, 2016 онд замын өргөтгөлийн ажлыг хийж байсан. Үүнээс үүдэж зам өндөрсөж хашаа доошилсон юм. Ингэснээр хашааны суурь барилгын дүрэмд тусгагдсан арматургүй болсон. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын буй тухайн байршилд Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээний 50 хувийг хангадаг худаг бий. Тухайн худгийг Дотоодын цэргийн 805-р анги хамгаалж, Ус сувгийн ерөнхий газар хяналт зохицуулалтыг хийж ажилладаг юм. 

Гэтэл, тухайн онцгой хамгаалалт бүхий худгийн ойр орчимд иргэд чөлөөтэй зорчиж, аялж зугаалдаг. Энэ байдлаас үүдэж эрсдэл үүсэх магадлалтай тул тухайн байгууламжийг хамгаалах хашаа барьж өгөхийг УСУГ-аас удаа дараалан шаардсан. Тиймээс тус хашааг барих ажил эхлээд байна" хэмээн мэдээлэв.

Хашааны тендертэй холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юу л бол удахгүй байшин бариад эхлэх болов уу

Холбоотой мэдээ

Back to top button