Нийгэм мэдээ

Д.Тогтохсүрэн: Бүлэг ураны асуудлыг дэмжлээ, маргааш ерөнхийлөгч протоколд гарын үсэг зурна

МАН-ын бүлэг хуралдлаа.

Энэ үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлгийн ээлжит хурлаар гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол улс Франц улс хоёрын хооронд ураны салбарт хамтран ажиллахтай холбоотой асуудлыг дэмжих тухай асуудал байсан. Маргааш монгол улсын ерөнхийлөгч БНФУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ хүрээндээ ураны асуудлаа ярьж, протоколд гарын үсэг зурах ажил байгаа. Тийм учраас МАН-ын бүлэг хамтран ажиллахыг хэлэлцэж дэмжлээ.

Хоёрдугаарт 2024 оны төсвийн төсөл хэлэлцсэн. 2024 оны төсвийн төсвийг улсын их хурлаар хуулийн дагуу дөрвөн хэлэлцүүлэгтэй хийх шаардлагатай. Манай бүлэг хэлэлцээд батлах нь зүйтэй гэж үзлээ. Холбогдуулан ажлын хэсэг гарлаа. Надаар ахлуулсан 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Төсвийн хуулийг 11 сарын 15-нд багтаан батлах үүрэгтэй. Төсвийн төсөлтэй холбогдуулж сангийн сайд мэдээлэл өгнө.

Гуравдугаарт, хүүхэд гэр бүлийн асуудал, түүний эрхзүйн орчныг боловсронгуй болгох тухай асуудлыг хэлэлцсэн. Өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн чуулганаар ХНХ-ын сайдын хүүхэд хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодорхой хуулиудад ороход хуулийн төсөл санаачилсан байна. 4-5 хуульд орох төсөл санаачилсан байна. Бүлэг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Яаралтай УИХ-аар хэлэлцэж, хүүхэд хамгаалах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За зайлаа ард иргэдийг хордуулж дуусахгүй нь уу. Үнэн өлөн новшнууд ханаж цадах

Green
Green

Ene neh bishee...ene yurunhiilugch yu hiichihbee

Зочин
Зочин

nam ulsiin deer

Холбоотой мэдээ

Back to top button