Нийгэм мэдээ
Ногооннуурын гудамжид 320 автомашины зогсоолыг 4.4 тэрбумаар барина

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын санаачилсан хуулийн төсөлд хотын төвийг төлбөртэй бүс болгохоор төлөвлөж буй.
Энэ хүрээнд хотын төвөөс 800 метр зайд авто зогсоолууд барихаар төлөвлөсний эхний төсөл хэрэгжиж хучилтыг тавьж эхэлсэн байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуурт 10,000 мк2 талбайд 320 автомашины зогсоол, гудамжны хоёр талаар 1.2 км урт, гурван метр өргөнтэй явган хүний зам болон дугуйн замыг хийгдэх юм. Уг төсөлд 4.4 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Уг авто зогсоол ашиглалтад орсноор хотын хойд бүсээс төв рүү орох иргэд тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол байрлуулан цааш явган, унадаг дугуй, нийтийн тээврээр зорчих боломжтой болно.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль хэрэгжих анхны бэлтгэлээ эхэлсэн бна. Нэгэнт зогсоол бариад эхэлснээс хойш амьдралд хир нийцтэй байгааг ард түмэн хэлээд өгнөө. Боломжтой байвал сайн л байна
Гаж үг хэрэглээгүй байхад яагаад жирийн үгийг сэглээд байдгийн бэ. Эгүүр муу байна шүү. Сайн хянасан болж жүжиг тавихаа болиоч. Дуугүй байхаар бүр даврах юмаа. Эсвэл наад сайтаа хаалга
Арай их төсөв үү айн. 600-н саяд хангалттай хийх ажил шүү дээ. МАН 24 оны сонгуулийн мөнгөө босгож байна даа. ажил хийж байгаа нэртэй мөнгө босгож эхэлсээн.
Өвөлийн 5 сар машинаа тавьчихаад юугаар ажил руугаа явах юм.
Нийтийн тээврээр заларч дээ.
Яг энэ байрлалд зогсоол барьснаас 4.4 тербумаар бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барьвал хангалттай хүрэлцэх мөнгө.Цементэлж байгаа талбай нь ч цогцолбор барихад хангалттай.Энд сургууль цэцэрлэг барьвал ХАНГАЙ хотхоныхон хүүхдээ хотын төв рүү зөөх нь багасаж түгжрэл тэр хэмжээгээр багасна.Даанч манай удирдлагын нүдэнд 27500 харагдаж,шөнө зүүдэнд ороод хэцүү байх шиг байна.