Э.Баярхүү: Монголд уул уурхай биш арилжааны банк, ББСБ-ууд асар их ашиг олдог

Иргэн Э.Баярхүү арилжааны банкууд болон ББСБ-уудын ашгийн талаар болон зээлийн хүүг бууруулах саналыг D.Parliament сайт дээр иргэдийн саналыг авч эхэлсэн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Манай улсын уул уурхай, газрын тос, хүнсний үйлдвэр, барилга, худалдаа үйлчилгээний газруудыг хамгийн их ашиг олдог болов уу гэтэл Арилжааны банкууд болон Банк бус санхүүгийн байгууллагууд асар их ашгийг олж байна.
Тодруулбал, Арилжааны банкууд энэ онд есөн тэрбум 280 сая төгрөгний цэвэр ашиг олсон. Монголын топ 100 ААН-ийн орлогын 33 хувийг дангаараа эзэлж байна.
Оюу толгой, Эрдэнэт, Таван толгой ордууд улсдаа маш их хэмжээний татвар төлж орлого бүрдүүлдэг. Гэтэл арилжааны банкууд энэ татварыг хоёр, гурав нугалсан ашгийг хүртдэг байна.ББСБ-ийн 2023 оны хоёрдугаар улиралд санхүүгийн зохицуулах хорооноос 522 ААН есөн төрлийн тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлж байна.
Үүний 92 хувь буюу 481 ББСБ нь зөвхөн зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Мөн тухайн банк бус санхүүгийн байгууллагын актив хөрөнгийг 2023 хоёрдугаар улирлыг 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулж үзвэл ББСБ-уудын үндсэн хөрөнгө 763 тэрбум төгрөгийг өсөлттэй гарсан.
ББСБ-ийн гол зах зээл бол зээлдэгч байдаг. Манай улсад арилжааны банк болон ББСБ, аппликейшны зээлгүй иргэд бараг байхгүй. Өнгөрсөн онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар 3.895.981 иргэн ББСБ-уудаас зээл авсан байна.
Нийт зээлдэгчдийг насны ангилалаар нь авч үзвэл:
18-35 нас- 811 мянган иргэн
36-45 нас- 323 мянган иргэн
46-55 нас- 150 мянган иргэн
55+нас- 38 мянган иргэд ББСБ-аас зээл авдаг тоон мэдээлэл байна.
Арилжааны банк болон ББСБ-ын зээлийн хүүг олон иргэдийг санхүүгийн дарамтад оруулдаг. Тиймээс иргэдээс D.Parliament сайтад банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах санал авч байна. Энэ санал асуулга энэ сарын 03-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд явагдах юм.
Хэрэв 100 мянган хүний санал хүрвэл УИХ-ын хуулийн төсөл болгон хэлэлцэгдэх бүрэн боломжтой гэдгийг иргэдэд мэдээлэв.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр залуусыг өрөнд оруулж өтөнд идүүлж байгаа ГАЗРУУД бол ББСБ болон Аоилжааны БАНК ууд мөн .Олон жил ярьлаа МОНГОЛ БАНК ,САНГИЙН САЙД гэх этгээдүүд ОГТ дуугарахгүй байхыг харахад ЭНЭ мөнгө хүүлэлтэнд ӨӨРСДӨӨ ихээхэн оролцоотой гэдэг нь үнэн бололтой
Худлаа шаагаад баахан тоо тавьчихжээ бас
9 тэрбум төгрөг гэдэг худлаа л байх
Юм мэддэггүй бацаан бололтой. 9 тэрбум бага л даа. Цөөн хэдэн ббсб н ашиг л нийлэхэд 9 тэрбум болно. Банк, ббсб маш олонштээ
Тоо баримтаа зөв бичээж сэтгүүлч гэхэд хэцүү амьтан вэ хичээлдээ заалгасан баймаар
Банкнууд ч хамгийн их ашиг олдог нь үнэн шүү