Улс төрийн мэдээ

С.Бямбацогт хорвоотой танилцав

ЗТХ-ийн хөгжлийн сайд С.Бямбацогт амьдралдаа анх удаа ЕБС-ийн гадаа очиж үзэж буй аятай пост оруулжээ. Тэрбээр School Police хийсэн юм байна.

Ингэхдээ, Улсын аварга О.Хангайтай таарсан тухайгаа зургийг нь тавиад, "Том аварга жижигхэн машинтай хүүхдээ зөөдөг юм байна" гэжээ.

Мөн "Аав, ээж нар бие биенийхээ урдуур орох гэж дайрдаг юм байна. Хичээл ном ихтэй жижиг хүүхдүүд дугуйтай чирдэг цүнх хэрэглэдэг болжээ" гэх мэтээр бичсэн байна.

Олны танил хүн School Police хийвэл эгэл, энгийнийг нь гайхан шагшдаг буруу хандлага Монголын сошиалд бий. Тэд яг өдөржин зогсдог ч юм уу, үгүй юм уу, хэлж мэдэхийн аргагүй. Энэ нэг өөр хэрэг. Нөгөө талаар, хүн чухал ажилтай бол School Police-оос бас чөлөөлөгдөж ч болдог. Ялангуяа сайд, УИХ-ын гишүүн хүний хувьд их л ажилтай, завгүй баймаар. Өөрөөр хэлбэл, School Police хийлээ гэдэг нь өөрөө том бөгөөд агуу зүйл ер биш. Хийхгүй байлаа гээд бас буруутгагдах зүйл ч биш юм.

"Хорвоотой танилцсан түүх" лугаа энэ мэт хандлагууд сонгууль дөхөх хэрээр улам олширч таарна. Харин эгэл энгийн төрхөө үзүүлж, оноо авахыг хичээх хандлага бол ард үлдсэнийг санууштай. Монголд хүн бүр л хүүхдээ сургуульд нь зөөж, сурагчид хоцрох үедээ хоцорч, эцэг эхчүүд яарах үедээ яарч, School Police хийх үедээ хийж, амжихгүй үедээ амждаггүй л билээ. Нэг их "олж илрүүлээд", сошиалд бичин сайрхаад байх хэрэг биш юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

өсөхийн өлөөн гэж

Зочин
Зочин

yum uzeegui hog

Зочин
Зочин

Сайн л байна шдээ. Хүн бүр математикч байх албагүй харин бүр эцэг эх болдог. Эцгийнхээ үүргийн дагуу school police-ийн үүрэг гшйцэтгэсэн байна. Сайд гэж ихэрхгүйгээр school police хийсэнд хүмүүс талархах хэрэгтэй шдээ. Нэг их элдэв юм бичиж хүнийг муулах доош их сэтгэлгээгээ больцгоо. Эв түнжинтэй сайхан амьдарцгааяа.

Зочин
Зочин

Ховдын Хангай аваргыг онцлоод л, дахиад Ховдоос нэр дэвших сонгуулийн ажилдаа аль хэдийн орж дээ.

Зочин
Зочин

Их хурлын гишүүн сайд хүн ийм энгийн байгаа нь зөв л байна. Бусад гишүүн болон сайд нь энэ хүний адил байх хэрэгтэй. Ер нь сайд дарга нарын ихэнх нь амьдралаас тасарчихсан агаарт явдгаа болих цаг болсон шүү.

Naran
Naran

Songuuliin shou eheljee

Зочин
Зочин

Ялих шалихгүй юмаар хөөцөлдөж байх юм.Хэнд хэрэгтэй юм.Ийшээ харж ингэв,тийшээ харж тэгэв ч гэх шиг.Хөгийн юм.Ард түмний өмнө амлаж гарч ирсэн үүрэгт ажлаа зөв шудрагаар хий.Өөр хүсэх зүйл байхгүй.

Зочин
Зочин

Бямбацогт сайн байна. Ийм л энгийн байх ёстой.

Зочин
Зочин

onoo avahiin donton

Зочин
Зочин

одоо шинэ дрогоны тэнд өдөржин зогсооё

Зочин
Зочин

Шоучдаар энэ улс орон дүүрчээ пзд

Зочин
Зочин

Бид сонгоод л энэ мэт нь жүжиг ший тоглоод л сэтгэлгээний ядуурал доод цэг Уландаа оржээ

Адууч
Адууч

хангай бямбын хошного болсым уу лалар

Zochin
Zochin

Ymar tsarai muutai g###g ve ydaj bhad

Зочин
Зочин

Сургуулиас хувиаралсан өдрөө гараад үүрэгт ажилаа хийсэн л бн . Та нар ингэж гарч зогсож үзсэн юм уу. Гараад л өөрөө үзэж хараагүй зүйл ээ бичсэн л бн. Юу нь сонин байна. Та нар идэж ууж байгаа гудрах гэж бгаа хоолныхоо зургийг авч энд тэнд тавьдаггүй юу....хүний хэлж ярьж байгааг өөр өнцгөөр харж сур бузруудаа....

Зочин
Зочин

Байдаг л зүйл шүү дээ. Онцгой юм алга

Тэрвиш
Тэрвиш

Манайхан ингэж ядарч бхар дараагийн сонгуульд 76 бөх сонгоод хурлын зааланд зүгээр барилдаад л байж байсан бараг дээр биш үү.Тэгээд бүхчүүдээ ерөнхийд нь Магалаагаар АЗАРГАЛУУЛААД суу бос тэгээд л болоо ш дээ.!!

Зочин
Зочин

Гиигүүлждээ

Зочин
Зочин

ene chin shal teneg um genlee avgain mundag gesen,. hamag umaa gertee ochij avgaigaasaa asuuj hiideg gesen

Холбоотой мэдээ

Back to top button