ДАТАГРАФИК

"Эрдэнэс Тавантолгой" ХК тэрбум төгрөгөөр зөөврийн орон сууц барина

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас тэрбум төгрөгөөр зөөврийн орон сууц барих тендерийг зарласан байна. Энэхүү худалдан авалт нь “Эрдэнэ Тавантолгой” ХК-ийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байлаа.

ЭТТ компанийн зүгээс дээрх тендерийн талаар тодруулахад, "Манай компанийн одоо байгаа орон сууцны хүчил чадал муу дээрээс нь ажилчдын эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байгаа тул шинээр зөөврийн орон сууц барихаар болсон. Тендерийн төсөвт тэрбум гаруй төгрөг төсөвлөж байна. Бид Цанхи хотхонд ажилчдын түр амьдрах, амрах зориулалттай нийт 32 ширхэг зөөврийн сууцыг барихаар төлөвлөсөн" гэлээ.

Тус тендерт одоогийн байдлаар "Нүнжиг", "Хөх Бугат", "Цонбонтоосго" гэсэн гурван компани оролцсон хэдий ч ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27.4-д зааснаар тус тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн захиалагч уг тендерээс татгалзсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 20, 2024 08:42

ТБОНӨХБАҮХАТХ энэ товчилсон үг нь юу гэж байгаа н бол оо? арай л урт олон үсэг байна шүү!

Зочин
Зочин
3 сар 20, 2024 09:50

Юу вэ? Бас удирдлагын багт байгаа нөхдүүдийн л шахаа байхдаа. Тийм б�##�ай юмаар юугаа хийдгийн. Нэг мэдэхэд нааш нь цааш нь зөөгөөд эвдэхийг нь эвдээд �##�га болох нь �##�га болоод дуусна биз. Зүгээр л байр сав барь л даа. Хэн ч очсон ижил юм байна доо. Яагаад хүн болгон ийм хулгайч сэтгэхүйтэй болчихсон юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button