УРЛАГ

ФОТО: Б.Шарав агсны “Алтан пянз”-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулав

Өнөөдөр /2019.11.25/ Хөгжмийн зохиолч, “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Шарав агсны “Алтан пянз”-ыг Төрийн түүхэн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.  Уг алтан пянзыг дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн EMI 1440 төхөөрөмжөөр бүтээсэн бөгөөд  "ХОЁРДУГААР СИМФОНИ" тэргүүтэй таван бүтээл бүрдсэн 300 ширхэг хос алтан пянзыг өнгөрсөн тавдугаар сард Английн Лондон хотоос эх орондоо авч ирж байв.

Ёслолын ажиллагааны үеэр нэрт хөгжмийн зохиолчийн гэргий Д.Ганчимэг сэтгүүлчдэд сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Ханийн минь таван шилдэг бүтээл багтсан пянзыг Төрийн түүхийн музейд хадгалуулах болсондоо талархаж байна. Энэ баярт өдрийг тэнгэрээс хараад баярлаж суугаа байх. Алтан пянзыг бэлгэдлийн зориулалтаар есөн ширхгийг хэвлүүлж авчирсан. Төрийн түүхийн музейд хадгалагдах энэхүү пянз бол ханийн минь гарын үсэгтэй “3” дугаарын пянз юм” гэлээ.

Уг "Алтан пянз"-д:  

-Хоёрдугаар симфони-1987 он

-Монгол орон бадартугай-2011 он

-Зуурдын орон-1998 он

-Трио-1980 он болон түүний хамгийн сүүлийн бүтээл болох 2018 онд туурвисан Эхийн сэтгэл шиг хэмээх таван бүтээл багтжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button