ДАШТ: Монголын баг медалийн чанараар наймдугаарт жагслаа

Арабын Нэгдсэн Эмират улсад таван өдөр үргэлжилсэн жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хувийн дүнгээр Япончууд тэргүүллээ.
Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чанараар наймдугаарт жагслаа. Нийт 25 улс ямар нэгэн медаль хүртсэн бол есөн улсаас алтан медальтан төрсөн юм.
ДАШТ-д медаль хүртсэн эхний 10 улс:
- Япон-9 медаль
- Гүрж-4 медаль
- БНСУ-5 медаль
- Азербайжан- 2 медаль
- Итали- 3 медаль
- Франц- 5 медаль
- Герман- 2 медаль
- Монгол- 2 медаль
- Нидерланд- 1 медаль
- Канад- 3 медаль
Сонирхуулахад, энэ жилийн ДАШТ-ий хамгийн залуу аваргаар 20 настай Гүржийн Георгий Сардалашвили байв. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн хошой медальтан болж буй Г.Сардалашвили өнгөрсөн жилийн хүрэл медалиа ахиулж, алтан медаль хүртжээ. Харин хамгийн ахмад настай тамирчнаар эрэгтэйчүүдийн 70 кг-д алтан медаль хүртсэн 30 настай Францын тамирчин Марго Пино тодорчээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.