Намаасаа татгалзсан Ш.Раднаасэд гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нарын дэргэд СУУДАЛ өгөхийг хүсчээ

МАН-ын Хяналтын хорооноос өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Улмаар УИХ дахь МАН-ын бүлгээр уг асуудлыг хэлэлцэж, Хяналтын хорооны шийдвэрийг дэмжих боломжгүй гэж үзсэн.
Бүлгийн дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хяналтын хороог асуудлаа эргэн харах чиглэл өгсөн юм. Гэвч Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ш.Раднаасэд гишүүн МАН-ын гишүүнчлэлээ хасагдах өргөдлөө өгсөн билээ.
Тэрээр УИХ-ын даргад Г.Занданшатарт “УИХ-ын дарга аа, надад О.Баасанхүү, С.Жавхлан нарын дэргэд суудал гаргаж өгнө үү” гэж албан бусаар хандсан байна. Тодруулж хэлбэл, тэрбээр ямар нэгэн бүлэгт хамаардаггүй гишүүдийн эгнээнд суух хүсэлтээ илэрхийлсэн гэсэн үг юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.