УРЛАГ

“Монголчуудад урлаг, соёл хэрэггүй”

Яг ийм үзлээр эрх мэдэлтнүүд Монголчуудад хандав. Гэвч бид цаг хугацаанд элэгдэв ч урлагийн бүтээл мөнхөд орших бишүү.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн төвд байрлах соёлын нэгэн үнэт зүйлийг тоос шороотой нь хутган, үгүй хийв.

Харин энэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн урлагийн бас нэгэн бүтээлийг устгалаа. Өнгөрсөн зуунд Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Монументаль чимэглэлийн үйлдвэрийн олон арван уран бүтээлчдийн нэгдэн нэг бүрчлэн чимэж, хадаж, нааж бүтээсэн бүтээлүүдийн нэг бол энэ.

Төв шуудангийн замын урд байрлах 61C байрны хойд нүүрэнд байрлах монументаль чимэглэлийг өчигдөр алх, жоотуугаар хага цохиж унагав. Алтан очир, соёмбо, цагаан туг бүхий манал, есөн маналын дүрслэл бүхий монументаль ийн үгүйрлээ.

Монгол улсад ийм монументаль цөөн хэд бий. Зайсан толгойд, Гэрлэх ёслолын ордон, 19-р хорооллынн зарим байр , цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хананд бий. Эдгээр нь нэг нэгээрээ үнэгүйдэж байна.

Үнэгүйдэж байна гэсний учир нь нийтийн өмч, олны соёлыг нэгэн компани дур зоргоор буулгав. Иймийг соёлыг буулгахын тулд Нийслэлийн ЗДТГ-аас шийд гаргах ёстой, ямар ч шийд гараагүй байхад нийслэлүүдийн нэгэн жарны түүх болсон урлагийн бүтээлийг үгүй хийлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 10, 2019 09:08

Манай 76 "аврага" дээр нь Яамдын сайд нарыг ДБЭТеатардаа ороод дуурь сонсож байсныг нь эсвэл Занабазарынхаа г�##�арейд орж уран зураг үзэж байсныг нь огт хараагүй Эд нарын хийдэг ажил нь энэ тэндэхийн баар ресторанд орж архидан согтуурч �##########�рч хор найруулах Тийм ч учраас эд байг�##�ийн Түүхийн музейгээ дундат зууны варварууд шиг эвдлэн сүйтгэж нурааж байгаа юм Одоо газарт шунаж ДБЭТ , Драмын театраа нураацгаана Ийм харанхуй бүдүүлэг варвар-саксончууд ухаант ардын маань дээр зайдагнаж байгаа нь Монголын эмэгнэл !

Холбоотой мэдээ

Back to top button