УРЛАГ

Д.Сүхбаатарын талбайд 14:00 цагаас Хурд, Харанга хамтлагийн тоглолт болно

Өнөөдөр /2019.12.10/-өөс яг 30 жилийн өмнө буюу  1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасүрэнгийн Зоригийг сонгогдож байлаа. Анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг.

Эдгээр өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр 14:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд Монголын рок, попын ууган хамтлагуудын төлөөлөл болох "Хурд", "Харанга"-ын тоглолтоо толилуулна.

Тоглолт үнэ төлбөргүй, хоёр хамтлаг тус бүр 10 гаруй уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэнэ.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн

Үнэхээр баян юм аа. Аймаг сум болгонд өндөр шагналтай бөх, бөмбөгийн тэмцээн, шоу наадам. Энэ нь ч яахав. Шагнал бол утгаа алдлаа. 1980 онд АЛТАН ГАДАС авсан ах хүү халаглаад сууж байна. Алтангадсаа ахиж хүнд үзүүлэхгүй гэнээ. Яагаад гэвэл ичиж байна гэнэ. Бэр нь АН-ын сонгуулийн сурталчилгаанд сүүлийн 2 сонгуулвд яваад саяхан өнөөх АЛТАНГАДАС-ыг нь авч байна. Өөр ажил төрөл хийгээгүй гэнэ ээ. 2,3 хүн АН-д элсүүлбэл бас тодорхойлоод өгнө гэнэ шүү. Шагналын нэр хүндийг нь хүртэл хуваагаад идчихлээ. Одоо хуваауж идэх юм нь нэг дууссан байгаа гэх.

Холбоотой мэдээ

Back to top button