Нийгэм мэдээ

Ёс зүйтэй шийдвэр гаргалт эсээ бичлэгийн уралдаан зарлагдлаа

Жил бүрийн 10 сарын гуравдугаар долоо хоногийн лхагва гаригт тохиодог “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг СЭЗИС-иас гарган 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Олон нийтэд ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эсээ бичлэгийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж байна.  

Уралдааны зорилго: Олон нийтийн ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ёс суртахуунтай, хариуцлагатай шийдвэр гаргахын ач холбогдол болон үнэ цэнийг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх. 

Эсээний сэдэв: Ёс зүйтэй шийдвэр гаргалт 

Хамрах хүрээ: 

  • Оролцогчийн ангилал 1. Их, дээд сургуулийн оюутнууд  
  • Оролцогчийн ангилал 2. Салбарын мэргэжилтнүүд  

Тавигдах шаардлага:  

  • Судалгаа шинжилгээнд үндэслэн бичсэн өөрийн бүтээл байх; 
  • Эсээ бичлэгийн нийтлэг загварыг баримталсан байх;  
  • Үгийн тоо 1000-1200 байх;  

Шагнал: Ангилал тус бүрд эхний 3 байрыг шалгаруулна.  

  • I байр – Өргөмжлөл, 1,000,000 төгрөг; 
  • II байр – Өргөмжлөл, 700,000 төгрөг; 
  • III байр – Өргөмжлөл, 500,000 төгрөг; 

Ивээн тэтгэгч: Хас банк  

Дэмжигч байгууллага: “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК 

Ёс суртахуунаараа манлайлъя уриан дор явагдаж буй эсээ бичлэгийн уралдаанд та бүхнийг оролцохыг уриалж байна.  

Удирдамж: UFE - Global Ethics day 2024 - "Ёс зүйтэй шийдвэр гаргалт" эсээ бичлэгийн уралдаан - YouTube 

Веб сайт: UFE 

#GlobalEthicsDay #UFE_GlobalEthicsDay 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button