Нийгэм мэдээ

"Мандатын тоотой тэнцүү болон дутуу тооны нэр дэвшигчийг дугуйлж болно"

Маргааш буюу 10 дугаар сарын 11-ний өдөр бол сонгогч таны сонгох эрхийн өдөр. Шинээр сонгууль өгч байгаа болон орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох талаар сонирхож буй сонгогчдод зориулан сонгуульд хэрхэн оролцох талаар СЕХ-ны хуулийн газрын дарга Т.Наранбатаас тодрууллаа.

-Сайн байна уу. Орон нутгийн сонгуулийн талаарх мэдээллийг өгөөч?

-Сайн. Сонгогчид саналаа өгөхдөө санал өгөх байранд 10 дугаар сарын 11-ний өдрийн 07.00-20.00 цагийн хооронд очиж саналын хуудас бөглөх замаар саналаа өгнө.

-Санал тэмдэглэхдээ юуг анхаарах вэ, саналын хуудас хоёр хэсэгтэй гэсэн?

-Орон нутгийн сонгуулийн хувьд нэг онцлог бий. Тэр нь юу вэ гэвэл санал бөглөх хуудас хоёр хэсгээг бүтэж байгаа. Та нийслэл хотын иргэн гэж бодоход, эхний хэсэгт нийслэлийн ИХТ-өөр дэмжиж буй хүнийг, харин хоёрдугаар хэсэгт дүүргийн ИТХ хэнийг дэмжиж өөрийгөө төлөөлүүлмээр байгаагаа илэрхийлнэ гэсэн үг. Харин орон нутгийн сонгогчид маань эхний хэсэгт аймгийнхаа төлөөлөгчөө, хоёрдугаар хэсэгт сумынхаа ИХТ-өө сонгох юм.

-УИХ-ын сонгуулиас орон нутгийн сонгууль ямар онцлогтой явагдах вэ?

-Гол онцлог гэвэл, УИХ сонгуульд бид мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг сонгодог шүү дээ. Тодруулбал мандатын тоотой тэнцүү байхаар нэр дэвшигчийн нэрийн өмнөх талбарыг бөглөдөг. Хэрэв дутуу эсвэл илүү тооны дэвшигчийг сонговол хүчингүй болдог зохицуулалттай. Харин орон нутгийн хурлын сонгуулийн гол онцлог бол мандатын тоотой тэнцүү болон дутуу тооны нэр дэвшигчийг дугуйлж болно.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button