Нийгэм мэдээ

Түрээсэлсэн байрандаа засвар хийсэн мөнгөө авахаар шүүхдээд ялжээ

Нэхэмжлэгч А, Б нар нь хариуцагч Ц-д холбогдуулан түрээсийн байрны засан сайжруулалтын зардалд 16,066,571 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Ингэхдээ “... Ц-тэй 2021.01.07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж *** хаягт байрлах талбайг түрээсэлсэн. 2021.02.05-ны өдөр түрээсийн байрны засвар дуусаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байтал Ц түрээсийн төлбөр хэсэгчлэн төлөх боломж олголгүй 2021 оны 12 сараас түрээсийн байрнаас гарахыг шаардсан.

Түрээсийн байр анх засваргүй, өрөө тасалгаагүй байсныг 5 өрөөтэй, тохижилт сайтай болгон засварласан” гэж тайлбарласан.

Хариуцагчаас үүнийг эс зөвшөөрч  “... Түрээсийн гэрээнд “Түрээслэгч нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулан хийгдсэн нэмэлт тохижилт сайжруулалтын аливаа ажлаа өөрсдийн зардлаар хийх бөгөөд эдгээр бараа материалын үнэ ажлын хөлсийг түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” гэж, мөн “Түрээслэгч нь түрээсийн хугацаа дууссан болон түрээсийн гэрээг цуцалмагц өөрсдийн үйл ажиллагаанд зориулан өөрчилсөн түрээсийн байрны эд хөрөнгийг анх байсны дагуу хүлээлцэж, үүнтэй холбогдон гарсан зардлыг өөрсдөө хариуцан түрээсийн төлбөрт суутгаж тооцохгүй, мөн түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” хэмээн заасан” гэж тус тус маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч *** ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарын түрээсийн талбайд хийсэн засварын зардлын хэмжээг нийт 7,194,200 төгрөгөөр тогтоосон, үүнээс салгах боломжтой материалын зардал, ажлын хөлс болох 896,000 төгрөгийг хасаж, засан сайжруулалтын зардалд 6,298,200 төгрөгийг хариуцагч Ц-гээс гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хяналтын шатны шүүх нь дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгэхээр гэрээ хийх нь ямар ч шаардлагагүй гэсэн үг үү. Гэрээнийхээ болзлоо сайн унших хэрэгтэй. Эсвэл шүүх гэрээнд тусгаагүй өөр боломжоор энэ гэрээг хүчингүйд тооцож олгуулж буй бол тэрийгээ зааж заалтаа иш татах хэрэгтэй. Гэнэтийн хүчин зүйл халдварт өвчний тархалттай холбоотой ямар заалт байна тэрийгээ заах хэрэгтэй. Шууд ямар ч тайлбар заалтгүй хүмүүсийн хоорондоо тохирсон гэрээг шууд ингэж дураараа өөрчилж болохгүй. нэг талаар нөгөө хүн нь ашиглаж чадахгүй гараад мөнгөө авч буй нь сайн ч гэрээг ягаад шүүх цуцалж буйг ойлгохгүй байна. гэрээгүй хүмүүс ингэвэл эсвэл гэрээний заалт нь хууль зөрчсөн шинжтэй бол ингэвэл ойлгоно. тэгэх бүртээ хуулийн заалтаа заах хэрэгтэй.

Ddd
Ddd
Reply to  Зочин

Geree ni hen negendee dawuu erhtei baij boldgvi yum

Зочин
Зочин

Шүүх түрээслэгчтэй хуйвалдаж ээ.Гэрээнд зааснаар түрээслэгч өөрчлөлт хийх зардлаа өөрөө даах учиртай юм биш үү. Түрээслүүлэгч хохирсон байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button