Нийгэм мэдээ

Өмд, малгай авахаар гарсан хүү сураггүй болоод 10 хонож байна

Зулбадрахын Түвшинцогт 15 настай. 2024 оны аравдугаар сарын 5-ны өдөр гэрээсээ өмд, малгай авна гэж гараад одоог хүртэл сураггүй байгаа юм.

Тухайн өдөр хүү ээж рүүгээ утсаар ярьж "Өмд, малгай авчхаад харина" гэж хэлснээсээ хойш дахин холбогдоогүй, мөн тодорхой сураггүй арав хонож байна. Ээжийнх нь оруулсан зарын дор хүүг 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо найзуудтайгаа явж байсан гэх сэтгэгдэл орсон ч тодорхой сураг гараагүй байна.

Хүүгийн ээж дүүргийн цагдаагийн газар хандахад хорооныхоо цагдаа дээр оч гэсэн. Одоо явж байна гэж ярилаа. Иргэд та бүхэн 180 см өндөр, 68 кг жинтэй зураг дээрх хүүхдийг харсан бол 96960057 дугаарт холбогдож мэдээлэл өгөөрэй.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонин юм. Хүүхэд алга болоод байхад яагаад хорооны цагдаа дээр оч гэсэн бол. Дүүрэг хайх ёстой.

Zochin
Zochin
Reply to  Зочин

Tsagdaa holbootoi.baih.

Уншигч
Уншигч

ЦАГДАА ОЛНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА

Зоч
Зоч

Хурдан олдох болтугай

Зочин
Зочин

Encanto fitnesst ywdag hvvhed mun vv? Svvld harahad hul gar n nileen shalbarchihsn ywj bsn

Холбоотой мэдээ

Back to top button