Нийгэм мэдээ

Дорноговьд ямааны годрон өвчин гарч, хорио тогтоолоо

Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумын зааг нутгаар малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тиймээс тухайн бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөн хийх болон зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Уушиг, гялтангийн үрэвсэл, өндөр халуурах байдлаар зонхилон ямаанд илэрдэг цочмог явцтай, хавьтал халдварт өвчин юм.

Годрон өвчнөөр зөвхөн ямаа өвчлөх бөгөөд бусад төрлийн мал өвчлөхгүй. Ямаа нь нас, хүйс, үүлдэр, угсаа харгалзахгүйгээр өвчлөх боловч өсвөр насны ямаа илүү өвчлөмтгий болно. Мөн янгир ямаа өвчилнө. Ердийн нөхцөлд халдвар агаар дуслын замаар дамжина. Бэлчээр, ус нэгтэй газарт халдварт богино хугацаанд сүрэгт тархана. Мал ядарч доройтох, тэжээлээр дутагдах, хол тууварлагдах болон бог малын мялзан төст өвчин, цэцгийн вирусээр халдварлагдсан тохиолдолд годронгоор давхар өвчилж болно. Архаг өвчтэй болон тээгч ямаа нь эрүүл сүрэгт халдвар тараах боломжтой.

Ямаа хөдөлж чадахгүй болж, зогсохдоо хөлөө солбин, толгойгоо унжуулах, амнаас хөөстэй шүлс, хамраас салс, идээт шингэн гоожно. Халдвар шинээр авсан малд 2-3 хоног үргэлжлэх ба улмаар үхлээр төгсөнө. Годрон өвчин байнга гардаг нутагт архаг, архагдуу хэлбэрээр илэрч шинж тэмдэг бүдэг, хааяа ханиалгах шинж зонхилно. Хавирганы завсраар дарахад маш хөндүүр, чагнахад хэрчигнүүртэй байх, тогшиход уушигны дотор хязгаарын зарим хэсэгт битүү чимээ сонсогдоно.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН

ЗА БАЛАРЛАА УРД ГОВИОС МАЛ МАХ ОРУУЛАХАА БОЛИОРОЙ ҮХЭЖ БАЙСАН МАХ ЗАРДАГ БАЛИАР АВГАЙЧУУЛ ГОДРОНГООР ҮХСЭН ЯМААНЫ МАХЫГ ЧИНЬ АЯГҮЙ БОЛ ХУДАЛДАЖ АВАХААСАА БУЦАХГҮЙ ШҮҮ УРД ЗҮГЭЭС ШИРХЭГ Ч МАЛ МАХ ОРУУЛАХЫГ ХОРИГЛООРОЙ

Зочин
Зочин
Reply to  УТСАН

яг үнэн

Зочин
Зочин

Нуугаад бай, нуугаад бай. Гараад л ирнэ.

Зочин
Зочин

Өвөр Монголын Баруун сөнөдийн хошуунаас манайх руу зориуд тараасан өвчин бна доо !

Холбоотой мэдээ

Back to top button