Байгаль орчин

Хоёр гүентэй ирвэсийн амарч буй агшныг гэрэл зурагт буулгажээ

Монголын үзэсгэлэнт байгалийн гэрэл зургаар олонд танигдсан гэрэл зурагчин Б.Эрдэнэбулган Алтайн нуруунд нутагшиж буй хоёр гүемтэй ирвэсийн амарч буй агшныг гэрэл зурагт буулгажээ.

Түүний хувьд өнгөрсөн 2020 оноос эхлэн гурван ч удаа аялж, 20 гаруй хоног уулаар явж ирвэс хайсан гэдэг. Улмаар энэ оны нэгдүгээр сард Алтайн сүрлэг уулст ирвэстэй таарч гэрэл зурагт буулган бидэнд хүргэж байсан билээ. Эл зургийг дарахдаа цасанд мөр мөшгөх байдлаар дуран ашиглаж явсаар ирвэс олсон байдаг. Мөн тэрбээр үүнээс есөн сарын дараа дахин Алтайн нурууны хоёр гүемтэй ирвэсийн гэрэл зургийг амжилттай буулгаж, нийтэллээ.

Өөрийгөө байгальд маш сайн нууж чаддаг гэх ирвэсийн зургийг гэрэл зурагт буулгах нь гэрэл зурагчнаас маш их тэсвэр тэвчээр шаарддаг ажил юм. Тийм ч учраас Монгол Улсад нэн ховор эл амьтны чанартай сайн зураг байдаггүй. Гэтэл Б.Эрдэнэбулган ийнхүү ирвэсийн хоёр ч гайхалтай гэрэл зургийг амжилттай дарж чадлаа.

Түүнчлэн WWF Mongolia Хасагт Хайрхан, Даривын нурууны ирвэсийн тоо толгойн судалгааны ажил энэ онд эхлүүлээд байгаа. Өнгөрсөн 2019 онд хийсэн камерын судалгаагаар Хасагт Хайрханы 5161 км2 нутаг дэвсгэрт 16 ирвэс, Даривын нурууны 1776 км2 газар нутагт 6 ирвэс байгааг тогтоосон. Хамгийн сонирхолтой нь, эдгээр уулсын 100 км2 газар нутагт ноогдох ирвэсийн тоо нь тэнцүү буюу 0.35 бодгаль ногдох нягтшилтай байсан юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 17, 2024 08:18

Huurhun yumaal

Зочин
Зочин
10 сар 17, 2024 21:32

гүем гээд байхийн тэнэг чинь

Холбоотой мэдээ

Back to top button