Хамба З.Санждоржийн хэргийг энэ сарын 29-нд хаалттай хэлэлцэнэ
Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, "Их хүрээ" хийдийн хамба З.Санждоржийг ТЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 2024 оны гуравдугаар сарын 29-нд саатуулсан. Тодруулбал, түүнийг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн бөгөөд
- Харилцаа холбоо тогтоосон
- Тодорхой үечлэлтэй мэдээлэл хийдэг
- Гадны төлөөний этгээдтэй уулздаг
гэх сэжиг бүхий кейсүүдээр хуулийн байгууллагынхны хараанд аль хэдийн өртсөн талаар тухайн үед мэдээлж байв.
Түүнтэй хамт хоёр монгол хүн, БНХАУ-ын нэг иргэнийг баривчилсан ч Нийслэлийн прокурорын газраас /2024.05.27/ эдгээр иргэдээс хоёрыг нь буюу "Их хүрээ" хийдийн хамба З.Санждорж, бизнес эрхлэгч Д.Бямбажав нарыг үргэлжлүүлэн хорихоор болсон.
Улмаар ТЕГ-ын Мөрдөн шалгах газар холбогдох хэргийг шалгаж дуусаад, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд хаалттай хийхээр товложээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1 зүйл ангиар шалгаж байгаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" .
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хятадын гар хөл болох богдыг сонгох гэж зүтгэсэн улсаасаа урвасан муу хулгайч. шоронд хатаавал таарна
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ЯЛЛАХ НЬ:ИРГЭН САНГИДОЖ ГАДААДЫН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАД ЭЛСЭН ОРЖ ЭХ ОРНООСОО УРВАЖ ТАГНУУЛЫН НУУЦ ЧУХАЛ МЭДЭЭЛЛИЙГ УДАА ДАРАА ДАМЖУУЛСАН УЧРААС 120 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ХААЛТТАЙ ШОРОНД ЭДЛҮҮЛСУГАЙ.