ДЭЛХИЙ
Гал унтраах ангид түймэр гарч, 26 сая евроны хохирол учирчээ

Герман улсад Гал унтраах газарт гал түймэр гарч олон тооны галын машин, тоног төхөөрөмж шатжээ.
Тус газарт гарсан түймрийн шалтгаан нь галын машины нөөцлүүр батарейд цахилгааны масс үүссэнээс болсон гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлжээ.

Харамсалтай нь тус гал унтраах газарт галын дохиолол огт суурилуулаагүй байснаас улбаалж шинэхэн баригдсан байгууламж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд орчин үеийн галын машин, тоног төхөөрөмж бүрэн шатаж, 26 сая евроны хохирол учирчээ. Азаар түймэрт гэмтэж бэртсэн хүн байхгүй байна.
Эх сурвалж: abcnews.com












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сургамжтай л кэйс бн. Загасчины морь усгүй гэж.
Монголд ингэсэн бол нэг хүн рүү чихнэ
Герман улс ч ийм байгаагүй юм даа. Цаг нь болохоор бүх пм нь доройтдог гэж энэ байх.
Юм гэж юу гэсэн үг вэ
Сонин юм даа. Барилгын стандард гэж нэг юм байдаг. Галын дохиолол түүгээрээ бол заавал тавих ёстой.
загасчны морь усгүй гэдэг шиг юм болж дээ ????
Загасчны морь усгүй ээ гэж үнэн юм даа, хэхэ.
Дайны гал өрдсөний шангаа хүртсэн юмдагуудаа