Нийгмийн

Ахин нэг амралтын өдөр нэмэгдсэнээр МОНГОЛЧУУД ЖИЛД 140 ХОНОГ АМАРНА

Өнгөрсөн баасан гарагт /2019.12.20/ УИХ-ын чуулганаар Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх өдөр болгон амарч байхаар хуульчиллаа. Ингэснээр Монгол улс жилийн 365 өдрийн 140 хоногт амарч байхаар болж байгаа юм.

Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаар:

4.1.1.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;

4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;

4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;

4.1.5.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;

4.1.6.Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

 4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.

4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.

4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.

Үүнээс харахад Монголчууд бүх нийтээр амарч, тэмдэглэдэг 15 өдөртэй боллоо. Үүн дээр долоо хоногийн амралтын хоёр өдрийг оруулан тооцвол бид 365 хоногийн 119 хоногт нь буюу 32 хувьд нь амарч байгаа юм. Тодруулбал, нэг жилд 365.25 хоног байдаг гэвэл дунджаар 52 долоо хоногоос бүрддэг.  Үүн дээр ээлжийн амралтын ажлын 14 хоног буюу амралтын өдрүүдийг тооцсон 21 хоногийг нэмбэл иргэд жилдээ 140 хоног амарч өнгөрүүлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
12 сар 23, 2019 14:03

Одоо ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх л үлдлээ. Ажил дээрээ амрахаа больчих, ажлын цагийг хийдүүлэх больчих. Бу�####�ар бол, гэр бүлдээ зарцуулах цаг ханг�##�ттай байна.

zochin
zochin
12 сар 25, 2019 16:48

amraltiin odruudeer amardaggui hvmvvs bas baigaa shvde toriin alban haagchid l ingej amardag baih

Зочин
Зочин
12 сар 27, 2019 11:38
Reply to  zochin

Tiish dee. Huviin kompanid 7 honogiin 6 udur ajilladag. Iluu tsag ugduggui. Turiin baiguullagad l ajilladag hulgaich nar ingej amarch bga bh

Холбоотой мэдээ

Back to top button