УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын сүүлээр зарлан хуралдуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулна” гэж мэдэгдсэн билээ. Энэ дагуу ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслийн урьдчилсан хэлэлцүүлгүүд өрнөж байна. Тухайлбал, энэ долоо хоногт Татварын баг хууль болон Тендерийн тухай хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж буйгаа хууль санаачлагдын зүгээс онцолсон юм.
УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлаар УИХ дахь МАн-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 10-наас хойш зарлана. Гэхдээ одоогоор яг хугацааг нь тогтоогүй байгаа. Татварын багц хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл, Тендерийн хуулийн зэрэг нийгжмд тулгамдсан хуулийн төслүүдийн хэлэлцүүлгүүдийг хийж байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгүүд бэлэн болсны дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ёстой” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.