Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал ирэх сарын 5-нд эхэлнэ

БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурал ирэх сарын 5-ны өдөр эхэлнэ хэмээн тус улсын дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.
Энэ сарын 25-ны өдөр Хятад Улсын Ардын төлөөлөгчдийн их хурлын 14-р байнгын хорооны хурал Бээжинд болсон байна. Уг хуралдаанаар төлөөлөгчдийн зарчмын саналыг хэлэлцэн баталжээ. Хурлаас байнгын хорооны төлөөлөгчдийн хянан байцаах зөвлөлийн хэм хэмжээ, дүрмийг хэлэлцсэн бөгөөд зарим албан тушаалтныг томилох шийдвэрүүдийг гаргасан байна.
Ардын төлөөлөгчдийн их хурлаар Хятад улс инфляцыг зорилтот түвшнээс бууруулах шийдвэр гаргаж магадгүй хэмээн таамаглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 3 хувь байгааг 2 хувь руу анх удаа бууруулах аж. Мөн Хятадын эдийн засгийн цаашдын чиглэл, төсөв, энэ оны болон ирэх жилүүдийн төлөвлөгөөг хэлэлцэх юм.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CCTV
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.