Нийгэм мэдээ

Т.Баярхүү: Санамсаргүй үйлдлээс болж их хэмжээний хохирол амслаа

Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан шуурхай хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2025.03.12/ Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ажиллаж, гал түймэрт өртсөн айл өрхөд иж бүрэн гэр болон бусад тусламжийг хүлээлгэн өгч байна.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Санамсаргүй, анхаарал болгоомжгүй өчүүхэн жижиг зүйлээс болж маш их хэмжээний хохирол учирсан харамсалтай зүйл тохиолдлоо. Гэсэн хэдий ч түймэрт өртөж, орон гэрээ алдсан айл өрхүүдэд Монгол Улсын Засгийн газар, УОК-оос эхний ээлжид гэр олгох, мөн тухайн айл өрхийг малжуулах, дараагийн удаад амьжиргааг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хамтраад ажиллаж байна. Мөн зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд бидэнтэй цаг тутамд холбогдож ажиллаж байгаа.

Эхний ээлжид бид Хөлөнбуйр сумын түймэрт өртсөн айлуудад гэрийг хүлээлгэн өглөө. Тусламжийн багцад таван ханатай гэрээс гадна хүнсний багц, өргөн хэрэглээний бараа, хөнжил, гудас зэрэг багтсан.

Шуурхай ажлын хэсгийн зорилго бол зүүн аймгуудад ойрын өдрүүдэд гарсан түймрийн хор уршгийг арилгах, түймэрт өртсөн айл өрхүүдэд УОК-ын тусламжийн барааг хүргэхээр ажиллаж байна" гэлээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Онцгой байдлын байгууллага муу ажиллаж байгаа нь мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулж байгаа үнэн төрх нь хөдөө орон нутгийн онцгой албаны байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлаа муу зохион байгуулж байна урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч малчдын орон гэр хашаа саравчаа тойруулаад өнжмөл өвсийг нь шатааж цурам татах наад захын арга хэмжээ аль эрт авсан бол гайгүй л давар байсан даа

Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Харуул

Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Наад малчид чинь эрсдэлээс өөрийгөө хувь хөрөнгөө хамгаалах талаар хуруугаар хөдөлгөхгүй бна адаглаад 2 ш гал унтраагч авах талууд татах гээд зөндөө арга бна

Холбоотой мэдээ

Back to top button