Дата: Дарханы төмөрлөгийн үйлдвэр 72 тэрбумаар вагон түрээслэнэ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр 72 тэрбум 9 сая 88 мянга 235 төгрөгөөр вагон түрээслэх тендер зарлажээ.
Уг тендерыг задалж үзвэл, дөрвөн багцаас бүрдэнэ. Багц бүрт 100 ширхэг хагас вагон авахаар тусгасан байна. Харин үнийн хувьд багц бүрд заасан 100 ширхэг хагас вагоныг 9,120,000,000 /Есөн тэрбум нэг зуун хорин сая/ төгрөг гэж заажээ.

Үүнээс харахад дөрвөн багц бүхий 400 вагоны нийт үнэ 36,480,000,000 /гучин зургаан тэрбум дөрвөн зуун наян сая/ болж байна. Харин тендерийн нийт өртөг нь 72,009,888,235 /далан хоёр тэрбум есөн сая найман зуун наян найман мянга/ төгрөг.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр дахин тендер зарласан нь хагас вагоноос гадна ачааны 200 ширхэг ачааны вагон түрээслэх тендер байв.
Дээрх тендертэй ижил дүнгээр ерөнхийлөн задалбал, дөрвөн багц бүхий тендерийн нэг багцад 50 ширхэг ачааны вагон гэж тусгасан байна. Дөрвөн багцаас бүрдэх 200 ачааны вагоныг түрээслэх үнэ 36,480,000,000 /гучин зургаан тэрбум дөрвөн зуун наян сая/ болж байна.
Тэгэхээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр 400 ширхэг хагас вагон болон 200 ширхэг ачааны вагоныг 72 тэрбум 9 сая 88 мянга 235 төгрөгөөр түрээслэх юм байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр хоёрдугаар сарын 27,28-ны өдрүүдэд дарааллан тендер зарлаж, тус тендерийн материалыг ирэх сарын 2,3 хүртэл хүлээн авах юм.
Харин түрээсийн вагонд тавигдах шаардлагаас нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд,
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцоход саадгүй байх
- Түрээслүүлэх вагонууд нь зуны болон өвлийн тээвэрт бэлтгэх үзлэг засварт орсон байна.
- Түрээслүүлэх вагонууд нь үечилсэн засвар буюу их засвар болон дунд засварт орсон техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.
- Төмөр замын байгууллагад өр төлбөргүй байх
- Ашиглалтын явцад хийгдэх урсгал засвар үйлчилгээг түрээслэгч тал хариуцна.
- Ашиглалтын явцад гэмтсэн вагон нь сэлбэг, материал /эд анги/ солих шаардлага үүсвэл гүйцэтгэгч тал хариуцах бөгөөд вагоны засварын төлбөр, зам ашиглалт болон засвараас гарах хүртэлх түрээсийн төлбөрийг захиалагч хариуцахгүй.
- Гүйцэтгэгчийн түрээсээр ашиглуулж байгаа вагон төлөвлөгөөт засварт явах үед солилцооны вагоныг захиалагчид урьдчилан ирүүлсэн байна.
- Солилцооны вагоныг нөхөж ирүүлээгүйгээс шалтгаалан 1 цуваан дахь вагоны тоо бүрдээгүйгээс экспортын ачилт хийх боломжгүй болсон тохиолдолд ачилтад оруулахгүй бөгөөд түрээсийн төлбөр болон сул зогсолт, зам ашиглалт зэрэг холбогдох зардлыг захиалагч хариуцахгүй гэх эдгээр найман үндсэн шаардлагыг тендерийн материалдаа тусгажээ.
Тендерийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.