Д.Алтантуяа: Хоёр бөөр, элэг, ганц нэг судсыг нь авна гэсэн учраас бид зөвшөөрсөн

Эмч П.Батчулуунд холбогдох хэрэгт донор болж хохирсон талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр /2025.03.24/ мэдээлэл хийлээ.
Талийгаачийн ээж Д.Алтантуяа: "Талийгаач охин болон ар гэрийнхнийг нь олон нийтийн сүлжээгээр буруутан болгож байгаа учраас сэтгэл өвдөөд мэдээлэл хийж байна. Миний хүүхдийн хамаг эрхтэн авчихаад буруутан болгож, сэтгэл санааг маань зовоогоод байна. Ард иргэдэд энэ хэргийн талаар үнэн зөв мэдээллийг өгөхийг хүссэн юм. Миний охин 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө авто осолд орж, ГССҮТ дээр хүргэгдэн очсон. Биднийг өглөө эмнэлэг дээр ирэхэд тархины үхжилттэй гээд хагалгаа хийчихсэн байсан. Тэр үед би ухаан мэдрэлгүй байсан. Тэгээд дараа өдөр нь ГССҮТ-ийн эмч нар "Охиноо тархины үхэлтэй донор болгох уу. Ийм тохиолдолд 1000-д нэг удаа сэхэх магадлалтай байдаг" гэж тайлбарлаж байсан. Тэгээд сүүлд нь П.Батчулуун эмчтэй уулзаад гарын үсэг зурах эсэхээ эргэлзэж байгаад түмэнд буян болъё гэдэг үүднээс охиныхоо хоёр бөөр, элгийг хандивлахыг зөвшөөрсөн. Гэтэл миний охины элэг, бөөрөөс гадна олон эд эрхтэнг зөвшөөрөлгүй авчихаад надаас юу авах гээд байгааг нь ойлгохгүй байна.
Анх талийгаачийн элэг, бөөрийг авна гэж хэлчихээд сүүлд "Ганц нэг судсыг нь авна шүү" гэж П.Батчулуун эмч хэлсэн. Тэгээд хөлний бүх эрхтэн, ясыг нь авчихсан байсан. Ингэхийг мэдсэн бол би хүний эх хүн учраас охиноо донор болохыг зөвшөөрөхгүй байсан.
Бид "Талийгаачийн элэг, бөөрийг хандивлаач" гэхэд түмэнд буян болъё гээд гарын үсэг зурсан.
Тэрнээс биш талийгаачийн хөлний судас шөрмөс, тойгны яс гээд бүгдийг нь авах байсан бол анхнаасаа зөвшөөрөхгүй байсан. Одоо өөрийгөө буруутгаад сууж байна. Миний хүүхдийн хөл гарных нь ясыг авсан юм бэ гэдэг үүднээс хэвлэлд хандсан юм. Би эмч нараас мөнгө төгрөг нэхээгүй. Яагаад олон нийтийн сүлжээгээр нэг талын мэдээлэл цацаж, биднийг зовоогоод байгаа юм бэ. Миний охин ажилд ороод зургаа, долоон сар л болж байсан. Тэгээд нийгмийн даатгалын газраас асуухад донорын нөхөн олговор болох 3.5 сая төгрөгийг өгөх боломжгүй гэсэн. Тэглээ гээд бид хэнээс ч мөнгө төгрөг нэхээгүй. Гэтэл талийгаачийн ар гэрийг нь их мөнгө төгрөг авсан мэтээр мэдээлж байна. Миний охины хэргийг дахин битгий сөхөөч ээ.
Мөн ээжээсээ өнчирч хоцорсон хүүхдүүдийг маань байртай болгоход хандив өргөсөн ард түмэндээ баярлаж байгаагаа хэлье гэсэн юм" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэгвэл энэ хүүхдүүдийг ингэж бүлтэлзүүлж суулгах ямар хэрэг байгаа юм бэ! өөрөө л ирнэ биз дээ. ээжийгээ алдсан нялх амьтдад хичээл сургуульдаа яаж явах юм бэ! жаахан бодолтой байгаач дээ
Донорын тухай хуулиа эргэж харж Нийгмийн даатгал төлсөн эсэхээс үл хамааран нөхөн олговор олгох зохицуулалтыг хийх ёстой.
НЭГЭНТ ГАЗАР БУЛЖ ЭСВЭЛ ШАТААХААС ХОЙШ ХЭРЭГТЭЙ БҮГДИЙГ НЬ ӨГӨӨД СУРЧИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ
Хүний наймаачинг шалга
Чи хурдан ү хэж далд орж сэлбэг , мөнгө болж өгөөч
Та хүн хараахаар болтлоо хүндэрсэн сумтай юмаа да...
МУУСАЙН АЛНУУДАА ТӨМСӨГНҮҮДЭЭ ЭНЭ ХӨӨРХӨН ХҮҮХДҮҮДИЙГ ХАЙРЛААЧ ӨРӨВДӨӨЧ ОХИНОО АЛДААД СЭТГЭЛ САНААНЫ ГҮН ШОКНООС ГАРААГҮЙ БАЙХАД НЬ ИНГЭЖ ХУЦАЛДАЖ БОЛОХГҮЙШТ.АВНА ГЭСНЭЭ Л АВАХГҮЙ МУУСАЙН ГӨЛӨГНҮҮД ЮУ Ч ҮГҮЙ ТОНОСОН БАЙНАШТ ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХГҮЙ ГЭСЭН ШИГ ЯАЖИНА
Хүүхдүүдииг авчирч шүлэг уншуулж юу вэ яг үнэр Өнөрөөгиин зохиол яг харагдаж байна эгэ эхииг үэнээ удирдаад байна даа
НД л өгөх мөнгийг нь өгөөгүйгээс л болсон гээ биз дээ. Ичмээр юм. Ингэж нас барсан хөөрхий хүүхдийнхээ ясыг өндөлзүүлж яадаг бнаа. Буян хийх гэсэн юм бол хийсэн шиг хийчихгүй дээ. Өнгөрсөн хүн ямар босоод ирэх биш. Мөнгөний төлөө талийгаачийнхаа ясыг өндөлзүүлж явах ч гэж дээ. Тэр эмч ямар эд эрхтэнийг нь өөртөө аваад наачихсан юмуу зараад идчихсэн ч биш. Эрүүл мэндийн сайд нь ч гэсэн энд тэнд машин унаж reels mreels хийж явахаар энэ дутуу зохицуулалтаа зохицуулах ажлаа хиймээр юм.
Хөөрхий дөө үнэхээр үймрээд орон гаран яриатай хүн байна ш дээ. 3 зээгээ авчирхын орон талийгчийн нөхөртэй хамт ирээд ярьсан бол арай дээр мэдээлэл өгөх байсан болов уу
хүний үнэргүй туухай новш байна тэр эмч, ял эдлэх ёстой тэр эмч санаатай хүний эрхтэний хулгайч
Чи юуч ойлгоогүй байна ойлгохчгүй хүн байна даа юуч хэлэхэв
Мэс засалд орохоос нь өмнө ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авч гарын үсэг зуруулдаггүй юм уу ? Тэгээд ч мэс заслын процедурыг бичлэг хийж хадгалдаг болсон гэж олон жилийн өмнөөөс ярьдаг болсон. Эмнэлгийн хаалгаар орохоос авахуулаад камер зоолттой байдаг биз дээ. Эмнэлгийн нууц гэдгээр хүн хохироож болохгүй.
er ni butehfui gar sh dee uudel es hiine gej ohintoigoo hichneen hun buzarlasan etgeed sh uuu
donor nerer hichneen hunii g tonoson buzar ch uuu ohin ni gej hudal inersen buzar bdgin blee
Машин хулгайлж задалж зардаг хулгайчидаас ч дор моральгүй эмч нарыг одоо л яг ял шийтгэлийг нь өгч жишээ болгохгүй бол дараагийн удаа юу ч болж хэний ч хүүхэд сураггүй болж мэдэнэ
Элэг бөөрииг ямарч холбоос судас шөрмөсгүй авчихдаг юм биш шиг байнаа энэ ээж эхнээсээ ямар болохыг ойлгоогүй учир хараад буруу ойлгосон бололтой юуны учир 2 өрөө байртай болсон юм болдоо энэ явдалтай холбоотой авсан юмуу
Та хэлсэн үгэндээ хариуцлага хүлээгээрэй
Энэ явдал харамсалтай хэцүү юм болжээ гэхдээ ар гэриинхэн мөнгөнии л төлөө байна даа өөрсдөө юу өнөрөө юу жүжгиин зохилдч нь
Яагаад энд хүүхэд авчирч шүлэг уншуулваа энэ л ёстой хачин байна зөндөө олон үрс эцэг эхээсээ хагацал үзээд л явж л байна энэ муухай зарга дээр яах гэж хүүхэд авчирч шүлэг уншуулав үүгээр юу хэлээд байгаа юм хэн зааж түлхээд байгаа юм энэ нэг л учир үнэртээд байна даа
Эцэг эхээ алдсан хүүхдүүд ингээд ярилцлага өгөөд байдаг билүү өвчнөөр алддаг л хорвоотой эвлэрч амьд явдагдаа хүүхдүүдииг ашиглах санаа хэниих вэ муухайч юм болж байна даа бүү үзэгд
донор болсон хүний эд эрхтэнг өндөр үнээр авах хэрэгтэй, талийгаачийн эд эрхтэний хүчинд амьд хүмүүсийн ар гэрийнхэн донорын ар гэрт нилээд мөнгө өгөх хэрэгтэй, Ер нь элс хүний эд эрхтэний үнэлгээг албан ёсоор тогтоох хэрэгтэй
Яагаад хүүхдүүд авчраа вэ? Яагаад хүүхдүүдийн сэтгэл зүйг бодохгүй өрөвдүүлэх гэв? Наад хүүхдүүд чинь насан туршийн эмгэгтэй болохыг яагаад төсөөлдөггүй юм бэ? Та өөрөө хэвоэлийн бага хурлаа хийчихгүй дээ!
Мөрөөрөө ч үхэх эрхгүй тонуулаад дуусах магадлалтай болжээ. Цаашдаа битгий энэ хулгайчуудад тонох боломж бүү өг
Ер нь урьд нь нас барсан хүмүүсээс хэрэхэн эрхтэнгүүдийг хэзээ хэн авсан бүх тохиолдыг цагдаагын газраас шалгах хэрэгтэй. Ийм гэмт хэрэг олон жил үргэлжилсэн байж магадгүй. Хичнээн хүн яг тархины үхэлтэй байсан эсэх. Албаар унтуулдаг тариа хийгээд эрхтэнг нь авах магадлал маш өндөр харагдаж байна
энэ авгай би зөвшөарсөн гарын үсэг зурсан гэёж ярьж. байна тэгээд одоо яг яасан ,яана гээд байгаа юм бэ өндөр үнээр зараах ёстой байсан юм гээд өайгаа юм уу хүүхдүүдийг зовоодог нь яаж байгаа юм бэ