Нийгэм мэдээ

Цалингийн татвар 10 хувийг нэг хувь болгох өргөдөлд 67 мянган хүн гарын үсэг зуржээ

D өргөдөл сайтад иргэн Р.Шинэгэрэл цалингийн татвар 10 хувийг нэг хувь болгох өргөдөл гаргасан.

Тус өргөдөлийг энэ сарын 20-ны өдөр гаргасан байна. Харин өргөдөлд гарын үсэг зурах хугацааг нэг сар байхаар заажээ. Одоогоор 67 мянга 674 хүн гарын зурсан ба 100 мянгаас дээш хүн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэгдэх боломж бүрдэнэ.

Гаргасан өргөдөлдөө иргэн Р.Шинэгэрэл, “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах, үүнд: 6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 6.3.2. Үйл ажиллагааны орлого, 6.3.3. Хөрөнгийн орлого, 6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 6.3.5. Шууд бус орлого, 6.3.6. Бусад орлого” гэж бичжээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Hashsaihan
Hashsaihan

10%g 1%bolgoh heregte

Зочин
Зочин

Энэ ба-лай популизмаа зогсоо!

Зочин
Зочин

1% эсэргүүцэж байна 10% дэмжиж байна яасан арилсан дотортой хар новшнууд вэ? Зүгээр байгаарай за зүгээр л 10%

Холбоотой мэдээ

Back to top button